"Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулж, үр дүнг нь хармаар байна"

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

"Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулж, үр дүнг нь хармаар байна"

"Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулж, үр дүнг нь хармаар байна"

МАХН-аас улстөрийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн Э.Бямбасүрэн "Манай нам УИХ-д ганц суудалтай. Ганц төлөөллөөрөө дамжуулж, намын зүгээс гаргасан бодлого чиглэлийг иргэдэд хүргэдэг. Сүүлийн үед УИХ-д сонгогдсон МАН ард түмний төлөө гэхээс илүү нам дотроо талцан бужигнаж, ард түмний амьдралд анхаарлаа хандуулахаа болилоо. МАН-ын гишүүд 60 тэрбумын хэрэг, ЖДҮХС-ийн асуудалтай холбоотойгоор талцаад ард түмний татварын мөнгийг яаж үрэн таран хийж байгааг харж байна. Тийм учраас МАХН-ын зүгээс иргэдийн өмнө тулгамдаад буй асуудлуудын нэг болон ипотекийн зээлийн асуудлыг УИХ дахь гишүүнээрээ дамжуулан гарган тавьж байгаа. Манай гишүүн энэ асуудал дээр эрчимтэй ажиллаж,судалгааны ажлууд хийж байна" гэв. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Засгийн газрыг огцруулах асуудалд танай нам ямар байр суурьтай байгаа вэ?

-Манайх ганц гишүүнтэй. Ганц гишүүн маань ард түмний талд гэдгээ хэлчихсэн. Бид  Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулж, үр дүнг нь хармаар байгаа. Энэ засгийн газраа унагаагаад дахиад шинээр бүрдүүлбэл бүр мафийн шинжтэй засаг бүрдэх шинжтэй байна. Үүн дээр манай нам ард түмний талд ажиллана. У.Хүрэлсүхийн Засгийн газар олон жил гацсан байсан ажлуудыг хөдөлгөсөн. Энэ ажлыг нь тасалдуулах зорилго нөгөө бүлэгт нь байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж