С.Жавхлан: Улс төрчид над дээр өт батгана шиг шавж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

С.Жавхлан: Улс төрчид над дээр өт батгана шиг шавж байна

С.Жавхлан: Улс төрчид над дээр өт батгана шиг шавж байна

УИХ-ын гишүүн С.Жавхлан МАНын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхтэй Төрийн ордон дахь өрөөндөө нэлээд удаан уулзав.  Засгийн газрыг огцруулах асуудал хөндөгдөж байгаа энэ цаг үед С.Жавхлан гишүүн хэрхэн саналаа өгөх нь сонин байгаа юм. Ингээд түүнээс байр суурийг нь тодрууллаа.  


-Засгийн газрыг огцруулах эсэх асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Би хоёр талыг хоёуланг нь дэмжихгүй. Монгол Улсаар хулгайчид тоглож байна. Төрийн ордонд ямар хүмүүс бугшсан байгааг Монгол түмэн харж байгаа. Дараагийн Засгийн газрыг ч дэмжихгүй. Шаардлагатай гэж үзвэл хөндөлсөж хэвтэнэ. Сонгуулийн дараа нэгдүгээр ээлж хоолонд орсон. Дараа нь хоёрдугаар ээлж хоолонд орсон. Одоо 65 хүнээс үлдсэн гуравдугаар ээлжийнхэн хооллох гэж байна. Тиймээс би аль алийг нь дэмжихгүй. Миний үгийг нохой хуцсан дайтай ч авч хэлэлцдэггүй байсан. Гэтэл өнөөдөр өт батгана шиг шавж байгаад би гайхаж байна.

-Та өөрийгөө үнэд оруулах зорилготойгоор тодорхой байр суурь илэрхийлэхгүй байгаа юм биш үү?

-Миний товчлуур дарах эсэх нь миний бүрэн эрхийн асуудал. Улс төрийн намууд миний байр суурийг сонсох гэж ирж байна. Гэхдээ мөнгө амласан зүйл байхгүй. Намайг тойроод л гүйлдээд байна. Би их гайхаж байна.

-Таныг санал хураалтад оролцохгүй гэж ойлгож болох уу?

-Харж л байя. Энэ хулгайч нар зодолдох тусмаа түмэн олонд ашигтай. Монголын төр лүү хариуцлагагүй, шуналтай, муу бодолтой хүн орж ирэхгүй байх ёстой. Монголын төр цэвэрших хэрэгтэй.

-Өнөөдөр зарим гишүүд чуулганы хуралд оролцохгүй гэдгээ илэрхийллээ. Харин та чуулганы хуралд суух уу?

-Мэдээж сууна. Цаашид олон зүйл хөвөрнө. Энэ бол дөнгөж эхлэл.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ХахаХаха
18
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж