"Ажил хийж, цалин авахыг мөрөөддөг" | News.MN

"Ажил хийж, цалин авахыг мөрөөддөг"

"Ажил хийж, цалин авахыг мөрөөддөг"


О.Төрболдыг  багад нь эмчилгээ хийлгэх явцад алдаа гарснаас оюуны хөгжил нь саатсан. Эцэг эхийн чармайлтаар энгийн ЕБС-д сурч төгссөн тул бие даагаад гадуур явах, дэлгүүр хоршоогоор үйлчлүүлэх чадвартай. Машин засаад амьдралаа аваад явж чадна гэж ярьдаг.

Нээлттэй нийгэм форум нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн чанартай боловсрол эзэмших тэгш эрхийг хамгаалахаар ажиллаж байгаа иргэний нийгмийн байгууллага бөгөөд эцэг эхчүүдийн холбоодтой хамтран асуудал дэвшүүлсэн цуврал видео бэлтгэн, олон нийтэд хүргэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бусад хүүхдийн л адил сонирхол, хүсэл мөрөөдөлтэй, мөн авьяас чадвартай. Тэдний эцэг эх нь хүүхдээ сургуульд сурч, эрдэм мэдлэгээ зузаатган, авьяас чадвараа улам хөгжүүлж, үеийн найзуудын хамтаар хүсэл мөрөөлдөө алхам алхмаар ойртож байгаад баяртай байна. Гэвч бусад хүүхдэд элдэв асуудалгүй олддог сургуульд сурах боломжийн төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд олон саадыг давж, уйгагүй зүтгэх хэрэгтэй болдог.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд боловсролын хүртээмжийг тэгш болгож, нийгмийн шударга ёсыг тогтоох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чанартай боловсрол олгох замаар халамж хүртэгчдийн тоог бууруулж, татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлэх өөрсдийн санал, бодлогын шийдлийг энэхүү видеогоор санал болгож байна.

БЭЛТГЭСЭН: НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-22 202.131.244.210

энэ хүнтэй холбогдох хүсэлтэй байна яаж холбогдох вэ

Avatar

нинжээ 2018-11-22 66.181.184.174

сайн байна уу, надруу залгаарай 95327505

Avatar

Тусгай хэрэгцээтэй хүүхдийн ээж 2018-11-22 39.109.230.230

# тэгш хамруулах #хандлагыг өөрчлөх #нийгэмд зөв мэдээлэл өгөх гэх мэт гоё гоё хаш тагууд байдаг ш дээ! Тэрийг ашиглаарай, тэгвэл танайх үнэхээр анхдагч ба манлайлагч болно

Avatar

зочин 2018-11-22 202.21.127.170

аав би хөгжлийн бэрхшээлтэй хэзээч эдгэшгүй 15 настай хүүхэдтэй бидэнд байнга саад бэрхшээл үл ойлголцол гомдол гутрал цөхрөл айдас гардаг одоо ийм хүүхэд хүмүүсийг эрүүл хүмүүс дотор оруулбал хөгждөг японы туршлага байна манайх эсрэгээрээ тусгаарладаг тусгай сургууль албан газар орчин үүсгэдэг нь тэднийг хөгжүүлдэггүй нийгмээс улам их тусгаарлаж заагладаг учраас эрүүл хүмүүс тэднийг ойлгодоггүй аав миний хувьд хүүхэд маань надаас хойш яана даа гэсэн байнгын түгшүүртэй байдаг болсон өдө

Avatar

САЙН БАЙНА 2018-11-22 59.153.113.188

САЙН БАЙНА. АМЖИЛТ

Avatar

zochin 2018-11-22 103.229.122.154

Зүрхээрээ инээмсэглэх гэж ийм л инээмсэглэлийг хэлдэг байх даа. Бахархууштай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж