“Хүүхдийн хүмүүжил, хөгжлийн орчин” сэдэвт сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

“Хүүхдийн хүмүүжил, хөгжлийн орчин” сэдэвт сургалт боллоо

“Хүүхдийн хүмүүжил, хөгжлийн орчин” сэдэвт сургалт боллоо

Төрийн болон бизнесийн зарим байгууллагын эцэг эхийн зөвлөлийн төлөөлөл болох 150 хүн оролцсон ”Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, чөлөөт цаг” сэдэвт сургалт, семинар 2018 оны 11-р сарын 21-ны өдөр Монголын хүүхдийн ордонд боллоо. Сургалтыг  ХНХ-ын дэд сайд, Хүүхдийн хөгжил, хамгааллын салбар дундын Ажлын хэсгийн дарга С.Мөнгөнчимэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх нар нээж үг хэлсэн юм.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх “Өнөөдрийн зөвлөгөөнөөр хүүхдийн язгуур эрх ашгийг хангахад хэн юу хийх вэ, хэрхэн оролцох вэ,  бид хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж, төлөвшүүлэх вэ, хүүхдийн хөгжлийг дэмжихэд яаж хамтран ажиллах вэ, гэр бүл дэх хүүхэд хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгаалал, олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээн дэх хүүхэд хамгааллын чиглэлээр бид хэрхэн хамтарч ажиллах вэ гэсэн олон асуултын хариулт, ажил хэрэгч санал санаачилгуудыг хэлэлцэж, бодит үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлсэн юм.

Оролцогчдод хандан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлснийг ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун уншиж танилцууллаа.

Сургалтаар хүүхдийн хүмүүжил, төлөвшилд уламжлал, шинэчлэлээ хослуулах эцэг эхийн үүрэг, хүүхдийн хөгжил, чөлөөт цагийн орчин ба эцэг эх, хүүхдийн эрх ба стандарчлал, байгууллагын эцэг эхийн зөвлөл байгуулах, ажиллуулах арга зүйн зөвлөмж, байгууллагын хүүхэд хамгааллын бодлого, дүрэмтэй болох түүнд хяналт тавих арга зүйн зөвлөмж гэсэн сэдвүүдийн хүрээнд боллоо. Хөтөлбөрт сургалтад оролцогчдын 64 хувь нь эмэгтэй, 36 хувь нь эрэгтэй, тэдний 78 хувь нь дээд, 22 хувь нь тусгай дундаас доош боловсролын түвшинтэй байна. 85 хувь төрийн албан хаагч байна. Сургалтын асуумж судалгааны дүнгээс үзвэл төрийн албан хаагчийн 90 хувь нь хүүхэд өсгөж, хүмүүжүүлэхэд байнга ямар нэг үүрэгтэй оролцдог,  тэдний 15 хувь нь 0-2, 30 хувь нь 3-5, 33 хувь нь 6-10, 22 хувь нь 11-18 насны хүүхэдтэй дүр зураг байна.

Асран хамгаалагчид  сэтгэл зовдог тулгамдсан асуудлаа

  1. хүүхдийн эрүүл мэнд, эрүүл ахуй (24 %),
  2. хүүхдийн хүмүүжил, төлөвшил гэж 21 хувь нь,
  3. эцэг эхийн үүрэг хариуцлага гэж 17 хувь нь үзэж, 10 орчим хувь нь боловсролын үйлчилгээ, хүүхэд хамгаалын бодлого, үйлчилгээ, тогтолцоо, хэвлэл мэдээллийн сөрөг нөлөө гэж эрэмбэлсэн байна.

Оролцогчдын 74 хувь нь хүүхэд, гэр бүлийн асуудлаар зөвлөгөө, үйлчилгээ, хэрэгтэй гээд гол сэдвийг

  • 38- 44 хувь хүүхдийн хүмүүжил, эрх, хамгаалал
  • 50 хувь нь, гэр бүлийн харилцаа, сэтгэл зүйн зөвлөгөө
  • 20 хувь нь хууль, эрх зүйн гэж үзэж байна.

Уг мэдээлэл зөвлөгөө авах зохимжтой хэлбэрийг :

  • сургалт семинар (23%),
  • цахимаар (17%),
  • зөвлөгөө, ярилцлага (19%),
  • 17% хувь нь уулзалт, сурталчилгаа, ТВ, Радио нэвтрүүлэг, бусад нь сонин сэтгүүлээр гэжээ.

Эх сурвалж: ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж