АН ахиад нэг ЗАНДАН-тай боллоо

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

АН ахиад нэг ЗАНДАН-тай боллоо

АН ахиад нэг ЗАНДАН-тай боллоо

УИХ-ын гишүүн Ж.Батзандан бүлэг дотроо “дүүтэй” боллоо.  Ардчилсан намын Улс төрийн бодлогын зөвлөл өнгөрсөн Мягмар гаригт хуралдаад Засгийн газрыг огцруулах нь зүйтэй хэмээн шийдвэрээ гаргасан. Эл шийдвэрийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн есөн гишүүн чиглэлээ болгох ёстой ч Ж.Батзандан, Л.Болд нар дагахгүй гэдгээ мэдэгдээд байна.

Ардчилал, хүний эрх, шударга ёс ярьж, Үндсэн хуулийн зарчим үргэлж ярьж хөнддөг байсан Л.Болд гишүүн энэ удаад Засгийн газрыг хамгаалсан нь олон улстөрчийн нүдийг орой дээр нь гаргаж эхлэв ээ.  Саяхан л Засгийн газар хууль зөрчлөө, гадны тагнуулын байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн хулгайлах оролдлого явуулж байхад Засгийн газар мэдэхгүй байна гэж юу байдаг юм бэ. Төрийн яаманд хүний амь эрсэдлээ” гэж хариуцлага нэхэж суусан  тэрбээр цаг нь ирэхэд ярьснаасаа бултсан нь олны дургүйцлийг төрүүлж, “Батзандан дүүтэй боллоо, Ардчилсан нам дахиад нэг Батзандантай боллоо” гээд шуугицгааж байна.

Ж.Батзандан гишүүн бол аль ч Засгийн газрын үед байр сууриа хэдэнтээ өөрчилж, намынхаа эсрэг, бүлгийнхээ эсрэг тоглолт хийсээр ирсэн.  Ямар аргатайдаа УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин түүнийг “Байнга зарагддаг хүн дээ. Ханш нь хэдүү гэхээс, буруу дуулаагүй бол "үгүй" гэдэггүй юм биш үү!” гэж тодорхойлж байх билээ.

Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад кноп нэмэрлэж явсан Ж.Батзандан У.Хүрэлсүхийн танхимыг цээжээрээ хамгаалахаар болж, шийдвэрээ гаргасан нь бас л сонин логик шүү.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж