Үндэсний урлагийн их театрын дэргэдэх “Эрхэмсэг” бүжгийн охидын хамтлаг ирэх арванхоёрдугаар сарын 6-ны үдэш “ХУВЬСАХУЙ” тоглолтоо “Корпорейт конвеншн” центрд толилуулахаар болжээ.
Монголын орчин үеийн бүжгийн урлагийн хөгжилд өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг эзэлж буй “Эрхэмсэг” бүжгийн хамтлагийн энэ удаагийн тоглолтод өвөрмөц бүтээлүүдийг багтаасан байна. Бүжиг дэглээчдийн ур ухаан, хөгжмийн зохиолчдын аялгуу хэмнэлд дэлхийн болон үндэстний орчин үеийн бүжгийн урсгалыг харуулах нэгэн үдэш таныг хүлээж байна.
“ХУВЬСАХУЙ” тоглолтод урилгаар дуучин Гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн болон Ц.Түмэнжаргал, Жазз дуучин Наагий нар оролцохоор болжээ. Мөн тоглолтод Үндэсний их театрын эрэгтэй бүжигчид бүжиглэх юм.
Мэргэжлийн бүжигчдээс долоон гишүүнээр бүрдсэн “Эрхэмсэг” бүжгийн хамтлаг 2015 онд “Джаз модерн”, 2016 онд “Эрхэмсэг үдэш”, 2017 онд “Эрхэмсэг үдэш II” тоглолтуудыг толилуулж байсан билээ.
“ХУВЬСАХУЙ” тоглолтын билетийг 1900-1800, 1900-1617 үнэгүй хүргэхээс гадна www.ticlet.mn –ээр худалдаж авах боломжтой. Тасалбарын үнэ суудлаасаа хамааран 30-80 мянган төрөгийн үнэтэй аж.
Ч.БОЛОР