IKEA олон мянган ажилчдаа халахаар болов | News.MN

IKEA олон мянган ажилчдаа халахаар болов

IKEA олон мянган ажилчдаа халахаар болов

IKEA олон мянган ажилчдаа халахаар болов

Дэлхийн хамгийн том гэр ахуйн бараа үйлдвэрлэгч IKEA компани уламжлал болсон том дэлгүүрүүд болон агуулахын худалдаандаа шинэчлэл хийх гэж байгаагаа зарлажээ.

IKEА-ийн бүх дэлгүүр болон үйл ажиллагааг нь удирддаг “Ингка” группээс өчигдөр /2018.11.21/ дэлхийн олон улсад байрладаг салбар дэлгүүрүүдийнхээ хэмжээг багасгаснаар нийт ажиллах хүчнийхээ таван хувийг буюу 7500 хүнийг цомхотгох болсноо мэдэгдсэн байна. Ингэснээр IKEA бараа бүтээгдэхүүнээ онлайн худалдаагаар түлхүү зарах хандлагыг баримталж эхлэх юм.

“Хэрэглэгчдийн хүсэл сонирхол, зах зээлийн хэв маяг маш хурдан өөрчлөгдөж байгаа энэ цаг үетэйгээ бид хөл нийлүүлэн алхах хэрэгтэй” хэмээн “Ингка” группийн захирал Жэспэр Бродин хэлжээ. Гэхдээ олон мянган хүнийг ажлаас нь халж, шинэчлэлт хийх ч илүү олон жижиг дэлгүүрүүдийг нээснээр, алсдаа 11500 шинэ ажлын байрыг бий болгох тухай урт хугацааны төлөвлөгөөндөө тусгажээ.

Одоогийн байдлаар “Ингка” группэд 367 агуулах маягийн том дэлгүүр болон 208,000 ажилтан харьяалагддаг байна.

Эх сурвалж: CNN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж