Христийн сүмийн номлогч хүчингийн хэргээр 15 жилийн ял сонслоо

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

Христийн сүмийн номлогч хүчингийн хэргээр 15 жилийн ял сонслоо

Христийн сүмийн номлогч хүчингийн хэргээр 15 жилийн ял сонслоо

БНСУ-ын нийслэл Сөүл хот дахь “Mamin Central Church” гэх Христийн шашны сүмийн номлогч И Жэ Рук тус сүмийн итгэгч найман эмэгтэйг хүчирхийлсэн хэргээр 15 жилийн ял сонсжээ. Энэ оны эхээр гурван эмэгтэйг гэртээ дуудан аваачиж хүчирхийлсэн тухай мэдээлэл анх цагдаагийн байгууллагад иржээ. Ингээд тавдугаар сард түүний хохирогч гэх найман эмэгтэй гомдол мэдүүлж түүнийг баривчилсан гэв. Тэрбээр хохирогч эмэгтэйчүүдийг удаан хугацааны турш хэдэн арван удаа хүчирхийлж байсан нь нотлогджээ.

Хүүхэд байхаасаа тус сүмд явж эхэлсэн хохирогч эмэгтэйчүүдийн ярьснаар номлогч И Жэ Рук нь маш их эрх мэдэлтэй бөгөөд итгэгчид нь түүнийг “бурхан” мэт тахин шүтдэг гэжээ. Тиймээс түүний хэлсэн үгнээс зөрөх хүн байдаггүй, хэлсэн үг бүрийг нь дагаж биелүүлэхэд бэлэн байдаг байна. И Жэ Рук өөрийн үйлдсэн хэргийг эцсээ хүртэл хүлээлгүй, шүүхийн шийдвэрийг эсэргүүцсээр байжээ.

 

Өдгөө 75 настай И Жэ Рук нь анх 1982 онд тус сүмийг 12 итгэгчтэйгээр байгуулж байсан бөгөөд одоогоор 130 гаруй мянган итгэгчдийн очдог томоохон сүм болтлоо өргөжсөн байна. Өмнөд Солонгост Христийн сүмүүд нь Христийн шашны гол урсгалыг баримталдаг ба асар их хөрөнгө мөнгөний урсгал эргэлддэг байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж