"УИХ-ын 40 гишүүн бойкот хийнэ" гэв

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

"УИХ-ын 40 гишүүн бойкот хийнэ" гэв

"УИХ-ын 40 гишүүн бойкот хийнэ" гэв

УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ. Тэд М.Энхболдоор удирдуулсан чуулганд оролцохгүй гэдгээ илэрхийллээ.


УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН:

УИХ-ын чуулган өнөөдөр товлосон цагтаа эхлэхгүй байсаан цаг гаруй хугацаа өнгөрлөө. Засгийн газрыг огцруулах саналыг 27 гишүүн өргөн барьсан. Цаашид бид УИХ-ын чуулганыг Үндсэн хууль болон бусад хуульд захирагдаж ажиллах ёстой. УИХ-ын дарга М.Энхболд Үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд ажиллах ёстой гэж үзэж байна. Нийтийн сонсгол явуулах хүсэлтийг Ж.Батзандан нарын гишүүн гаргасан. Гэвч хэлэлцээгүй. Үүний дараа Л.Оюун-Эрдэнэ нар “60 тэрбум”-ын асуудлаар нийтийн сонсгол явуулах хүсэлт гаргасан ч, хэлэлцээгүй. Нэр бүхий гишүүд ээлжит бус чуулган явуулах хүсэлт гаргасан ч, ээлжит бус чуулган зарлаагүй. Энэ бүхнээс УИХ-ын дарга М.Энхболд маш олон хууль тогтоомжийг зөрчиж байна гэж бид бүхэн үзэж байна. М.Энхболд Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан атал гишүүд түүнд өргөн барьсан. Одоо тэр асуудлыг хэлэлцэх үед хуралдааныг удирдахаар зэхэж байна. Тиймээс бид ашиг сонирхлын зөрчилтэй хүнээр удирдуулсан УИХ-ын чуулганд нэр бүхий 40 орчим гишүүн оролцохгүй. УИХ-ын дарга М.Энхболд өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгөх хүртэл бид байр сууринаасаа ухрахгүй. Энэ шаардлагаа УИХ-ын даргад гардуулж өгөх болно.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАН:

-УИХ-ын 40 гаруй гишүүн М.Энхболдыг өөрийн хүсэлтээр ажлаа өг гэж шаардаж байна. Удахгүй энэ шаардлагаа өөрт нь гардуулж өгнө. Ийм УИХ-ын даргатай цааш явахгүй гэж Ардчилсан намын цөөнгүй гишүүн үзэж байна. Иймд УИХ-ын дарга ажлаа өгөх хүртэл 40 гаруй гишүүн бойкот хийнэ.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД:

-Ардчилсан намын улс төрийн зөвлөл Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн. Харин Ж.Батзандан гишүүн бид хоёр УИХ-ын дарга М.Энхболд хууль зөрчсөн тул ажлаа өгөх ёстой гэдэг шаардлага тавьж байгаа юм. М.Энхболд дарга Үндсэн хууль зөрчсөн гэж Цэцэд хандсан. Гэтэл Цэц хэлэлцээгүй.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Бидний ард бидний сонгогчид байдаг. Бид тангараг өргөсөн гишүүд. Өнөөдөр Монголын төрийг МАН, АН засаглахгүй байна. Яг үнэндээ хэдхэн компанийн гар хөл болсон хүмүүс удирдаж байна. Өнөөдөр Үндсэн хуулийн цэц хүртэл М.Энхболдын өмнө хүчин мөхөсдөж байна. М.Энхболд гэдэг хүнд шаардлага тавьсны төлөө Засгийн газар огцрох дээрээ тулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
178
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж