Хоёр сар гаруй нар үздэггүй хот

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

Хоёр сар гаруй нар үздэггүй хот

Хоёр сар гаруй нар үздэггүй хот

АНУ-ын Аляск мужийн Utqiagvik хот жилийн хоёр сар нар үздэггүй. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 18-наас нэгдүгээр сарын 23-ний өдөр хүртэл 65 хоногийн турш харанхуй нөмөрч, огт нар гардаггүй байна.

Энэ хачирхалтай үзэгдлийн шалтгаан нь тухайн нутгийн газар зүйн байрлал бөгөөд Аляск мужийн газар нутгийн гуравны нэг нь Хойд туйлын өргөргийн шугамаас дээш оршдог. Тиймээс жилийн яг энэ үед нар тухайн бүсэд харагдалгүй өнгөрдөг аж. 24 цаг болон түүнээс дээш хугацаагаар нар мандахгүй байх энэхүү сонин үзэгдлийг “Туйлын шөнө” хэмээн нэрлэдэг бөгөөд Орос, Канад, Швед, Финланд улс болон Грийнланд арлын зарим хэсэгт энэ үзэгдэл тохиолддог гэнэ.

Тус хот 4000 гаруй оршин суугчтай, гадаад ертөнцтэй зөвхөн агаарын замаар л холбогддог. Хотын хүнсний болон бусад хэрэглээний барааг зөвхөн онгоцоор тээвэрлэн авчирдаг байна.

Эх сурвалж:CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж