Завханд осолдсон ажилтнуудын нэг нь ухаангүй байна

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

Завханд осолдсон ажилтнуудын нэг нь ухаангүй байна

Завханд осолдсон ажилтнуудын нэг нь ухаангүй байна

Төрийн албаны шалгалтаар явж байсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Сангийн яамны албан хаагчид Завхан аймгийн Солонготын даваанд осолд оржээ. Тэд төрийн албаны атестачлалын шалгалт явуулах зорилгоор хөдөө орон нутагт ажиллаж байсан бөгөөд "Ланд 200" машинтай явж байжээ. Осол энэ сарын 21-нээс 22-нд шилжих шөнө гарсан байна.

Ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Өчигдөр 20.30 цагт "Ланд-200" автомашин гүүрний далангийн эрэг мөргөснөөс болж осол гарсан. Машинд нэг эмэгтэй, гурван эрэгтэй дөрвөн хүн явж байсан. Тэднийг Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа ч эмэгтэй нь одоог хүртэл /2018.11.22-ны 12.00 цагийн үед/ ухаан ороогүй байна” гэв.

Өвчтөнүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэх нисдэг тэрэг өнөөдөр өглөө Архангай аймгийн төвд буусан байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж