"ЖДҮ эрхлэгчид боломжоо алдсан" гэв | News.MN

"ЖДҮ эрхлэгчид боломжоо алдсан" гэв

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

"ЖДҮ эрхлэгчид боломжоо алдсан" гэв

"ЖДҮ эрхлэгчид боломжоо алдсан" гэв

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, А.Ундраа болон Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн төлөөлөл Төрийн ордонд мэдээлэл хийлээ. ЖДҮХС-г шалгах түр хорооны гишүүд энэ долоо хоногийн Баасан гаригт “ЖДҮ-г жинхэнэ хэрэглэгчид хүргэе” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байгаа юм байна.


УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Сүүлийн үед ЖДҮХС-тай холбоотой мэдээлэл цацагдсан. Олон нийтийн зүгээр сангийн хуваарилалтыг сайжруулах шаардлага тавьж байгаа. Тэр утгаараа энэ санг шалгах, үйл ажиллагааг нь сайжруулах түр хороо байгуулагдсан. Маргааш буюу Баасан гаригт Төрийн ордны “Б” танхимд “ЖДҮ-г жинхэнэ хэрэглэгчид хүргэе” сэдэвт хэлэлцүүлэг хийхээр боллоо. Бид нэг зааланд цуглаад бие биенийхээ зовлонг яриад байх биш. Тэгэхээр дараагийн Засгийн газарт шаардлага хүргүүлэх зорилготойгоор энэ хэлэлцүүлгийг хийж байгаа юм.

УИХ-ын гишүүн А.Ундраа:

-НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтод Монгол Улс нэгдэж орсон. Энэ зорилтын хүрээнд ард иргэдийн амьжиргааг сайжруулах, ядуурал бууруулах, ажлын байр бий болгоход чиглэж байгаа юм. Энэ зорилтод хүрэх хамгийн оновчтой алхам бол ЖДҮ-г хөгжүүлэх асуудал байдаг. Гэтэл манай улс төрийн өндөр албан тушаалтан, сайд нар өөрсдийн хамаарал бүхий компанид авсан нь бухимдал төрүүлж байна. Тиймээс сангийн зарцуулалтыг хэрхэн эзэнд нь хүргэх, төрийн хүнд суртлыг бууруулах, барьцаа хөрөнгийн хэмжээг бууруулах, зээл авах процессыг хялбар болгох шаардлага байна. Маргаашийн хэлэлцүүлгээр гарц шийдэл хайх зорилготой юм.

Архангай аймгийн ЖДҮ, бизнес эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Батбаасан:

– ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл ЖДҮХС-гийн зээлийг шилэн болгох. Хоёрт, ЖДҮХС-гаас зээл олгохдоо хуулийн дагуу олгодог байх. Гуравт, ТББ-уудын төлөөлөл ЖДҮ эрхлэгч нартай нэгдээч гэж хүсч байгаа. Манай Архангай аймгаас нийт 850 сая төгрөгийн 45 төслийг ЖДҮХС-нд хүргүүлсэн. Энэ нь 300 гаруй хүний ажлын байр бий болгохоос гадна нэг жилд 50 сая төгрөгийн татвар төлөх тооцоолол байсан. Гэвч бид боломжоо алдсандаа харамсалтай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Миеэгийн гар хөл болсон хүчнийхэн 2018-11-22 103.111.68.3

Миеэгийн багынхан бол ЖДҮ гэж жижгэрэхгүй шүү дээ, бонд лицинз гээд дандаа ланжгар өрөм хусдаг гарууд. тэдэгээд тэднийг Эцэг меэгийнх нь дохиогоор хөдөлдөг АТГ прокурор шалгана гэхээр л үнэндээ инээд л хүрэх юм. Эсвэл Монгол төрийнхөө өмнөөс гашуудах юм уу

Avatar

Зочин 2018-11-22 66.181.176.234

ХУЛГАЙЧУУД ХУЛГАЙЧУУДАА ШАЛГАНА ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМБ

Avatar

Б 2018-11-22 202.179.27.242

Үнэн зөвөөр шалгах гэж байгаа бол иргэдийн төлөөлөл оролцуулах хэрэгтэй.

Avatar

зочин 2018-11-22 64.119.19.119

үнэхээр эздэд нь хүргэнэ гэж байгаа бол сайхан л байна. худлаа шоудаж байгаа бол хос нүх үрүүгээ чих тэгээд арил цаашаа!

Avatar

Зочин 2018-11-22 202.21.118.6

Copy hiij avlaa shuu. Zeelee avchaad bitgii gonshignood baigaarai. 50 say tatvaraa yag tulnu shuu

Avatar

Зочин 2018-11-22 202.55.188.34

Хүний б**с ухахдаа сайн зээлээс татвар авдаг эргүү шаарнууд Татвар бол ашгаас л авдаг тэрнээс зээл орлогоос авдаг бол дээрэм

Avatar

Bolor 2018-11-22 112.72.11.117

Za s*** sdruu mini hun yum hiigd yavbal tatvaraa tuldug jamtai yum

Avatar

зочин 2018-11-22 124.158.105.50

одоо та нар юу ч яриад нэмэргүй дээ өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр нэг л их шударга хүмүүс болж жүжүиг тавиад л

Avatar

Зочин 2018-11-22 202.72.245.194

ЖДҮ ЗЭЭЛ АВСАН БҮХ КОМПАНИЙГ ШАЛГАВАЛ ЗААВАЛ ГИШҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ БАЙЖ ТААРАА ОНГОН ЦАРАЙЛЖ ШОУДАЖ БАЙГААД ОНИГООНД ОРОВ ДОО

Avatar

Amar 2018-11-22 202.179.26.112

Ихээр идэж монголчуудыг гуйлагачин болгосон гарууд багаар идсэнгүүдээ шалгана гэдэг ёс бус ёс Энх60лдоос л гарна даа.

Avatar

Зочин 2018-11-22 66.181.176.199

ЖДҮ-ийн хулгайчид мандтугай. Та нар бараг монгол улсын баатар болсон юм биш үү. Ард чинь хулгайг зааж өгсөн ах Хүрэлсүх чинь байгаа.

Avatar

иргэн 2018-11-22 202.126.89.103

Хятад ундраа зайл

Avatar

Зочин 2018-11-22 202.131.245.18

MANAN-GIIN EELJIT JUJIGLELT UU…..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж