Хойд Солонгос, АНУ цэргийн сургуулилтаа хойшлууллаа | News.MN

Хойд Солонгос, АНУ цэргийн сургуулилтаа хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос, АНУ цэргийн сургуулилтаа хойшлууллаа

Хойд Солонгос, АНУ  цэргийн сургуулилтаа хойшлууллаа

Солонгосын хойгт энхийг тогтоох Хойд Солонгосын хүчин чармайлтыг харгалзан үзээд АНУ, өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтыг хойшлууллаа хэмээн АНУ-ын батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Жэймс Маттис мэдээлжээ.

Түүний хэлснээр, хамтарсан цэргийн сургуулилтыг цуцлаагүй, харин ирэх хавар хүртэл хойшлуулсан төдийгүй дипломат харилцаанд саад учруулахгүйн үүднээс хөтөлбөрийг нь бага зэрэг өөрчилсөн  гэв. Өнгөрсөн долоодугаар сард хойд Солонгосын удирдагчтай уулзсаны дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэд хэдэн томоохон цэргийн сургуулилтыг хойшлуулж, заримыг нь зогсоогоод байгаа юм. Трамп хамтарсан цэргийн сургуулилтыг “хэтэрхий өндөр зардалтай, бусдыг өдөөн хатгасан хэв маягтай” хэмээн хэлж байжээ. Сингапурын дээд хэмжээний уулзалтын дараа Дональд Трамп, ийм цаг үед АНУ, өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтад их хэмжээний мөнгө үрэх шаардлагагүй гэж үзсэн байна.

Харин "бүргэдийн зулзага" зэрэг томоохон сургуулилтыг бус жижиг хүрээнд хамтарсан цэргийн сургуулилтуудыг тогтмол явуулж байгаа хэвээр байгаа юм. Энэ тухай Пентагоны хэвлэлийн төлөөлөгч, “Хамтарсан цэргийн хүчний бэлэн байдал болон өмнөд Солонгосыг хамгаалах үүднээс бид цэргийн сургуулилтыг их, бага хэмжээгээр тогтмол явуулдаг” гэжээ. Түүний хэлснээр, өнгөрсөн сард болсон АНУ-ын батлан хамгаалахын ерөнхий нарийн бичгийн дарга болон өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны сайд нар уулзах үеэрээ "хамтарсан цэргийн сургуулилт нь чухал ач холбогдолтой ч солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох хойд Солонгосын хүчин чармайлтыг харгалзан үзэх хэрэгтэй” гэдэгт санал нэгдсэн байна. Мөн цаашдаа хамтарсан цэргийн сургуулилтын хамрах хүрээг багасгах чиглэлээр ажиллаж байгаа юм байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-22 202.70.34.70

Хойд Солонгос, АНУ 2 цэргийн хамтарсан сургуулилт хийх гэж байсан юм байх даа гэж их гайхлаа ш д. Яаж ийм бүдүүлэг алдаа гаргаж байна аа. Ажилдаа ийм хариуцлагагүй хандаж буй хүмүүстээ арга хэмжээ авдаггүй юм уу. Сайтны удирдлага, редактор гэж байна уу?

Avatar

Ovgon 2018-11-22 139.5.217.26

Kuznetsov niseh ongots teeverlegchni zasvart orj baihad ni orosod 1 baidag shevedees hudaldaj avsan hovdog zasvariin gazart ni osol bolj hovogch zasvariin gazar ni buren jivj, kuznetsoviin tal ni jivsen oroi ni tsuhuij bna gene kkk. Odoo orosod ahij iim zasvariin gazar baihgui tul baildaanii tom ovriin holog ongots, shumbagch ongotsnuudaa zasvarlah bolomjgui bolson gene kkkk. Hoorhii tomrood baidag fashist oros iim hoorhii yadarsan uls shuude kk.

Avatar

Зочин 2018-11-22 202.21.106.167

АНУ ХОЙД СОЛОНГОСТ БУУЖ ӨГНӨ ДӨӨ ОЙЛГОМЖТОЙ….

Avatar

Зочин 2018-11-22 202.9.42.80

Гарчигаа зөв бичээч!

Avatar

Зочин 2018-11-22 202.21.127.165

гарчигаа дахиж өөрсдөө уншдаг юм уу энэ сайтын бацаанууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж