Цэцэрлэгийн жишиг эко сургалтын орчны  танилцуулга, туршлага солилцох өдөрлөг болж байна | News.MN

Цэцэрлэгийн жишиг эко сургалтын орчны  танилцуулга, туршлага солилцох өдөрлөг болж байна

Цэцэрлэгийн жишиг эко сургалтын орчны  танилцуулга, туршлага солилцох өдөрлөг болж байна

Цэцэрлэгийн жишиг эко сургалтын орчны  танилцуулга, туршлага солилцох өдөрлөг болж байна

Сургуулийн өмнөх боловсролоор дамжуулан хүүхэд багачуудад юмс үзэгдлийн ойлголт болон байгаль орчныг хамгаалах зөв хандлагыг төлөвшүүлэх нь чухал нөлөөтэй. Учир нь хүүхэд 3-5 насандаа амьдралын туршид авах мэдээллийнхээ 70 хүртэлх хувийг авч төлөвшдөг гэсэн судалгаа байдаг боловч сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт хүрээлэн буй орчны танин мэдэхүйн сургалтын хичээлийн хэрэглэгдэхүүн, орчин нөхцөлүүд цэцэрлэг бүрд харилцан адилгүй хангалттай бус байдаг.

Иймд Нийслэлийн Байгаль орчны газраас Дэлхийн Байгаль хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр нийслэлийн Баянгол дүүргийн 242 дугаар цэцэрлэгийн зай талбай, сургалтын стандартад нийцүүлэн тохижуулсан орчинд хүүхдүүд шувуу, загас, гэрийн тэжээмэл амьтдыг хооллох, судлах, тасалгааны ногоон ургамал, цэцэг тарих, гадна талбайд өөрийн гараар туршиж үзэх боломжтой нэг бүлгийн бүх хүүхдэд хүрэлцэхүйц багаж хэрэгсэл, материалуудыг бэлтгэн бүрдүүлсэн эко танин мэдэхүйн жишиг буланг 7 дугаар сард хүлээлгэн өгсөн.

Өнгөрсөн хугацаанд тус цэцэрлэгээс эко танин мэдэхүйн булангаа хэрхэн хөгжүүлж өргөтгөж ашиглаж байгаа, сургалтын орчны ахиц дэвшил, хүүхдийн хандлага төлөвшилд үзүүлэх нөлөөллийн ач холбогдол зэргийг ойлгуулан таниулах зорилгоор нийслэлийн бусад цэцэрлэгүүдэд танилцуулах, харилцан туршлага солилцох өдөрлөг арга хэмжээг зохион байгуулав.

Энэ үеэр хүүхдүүд үрсэлгээ хийх, цэцэг шилжүүлэн суулгах, арчилж ургуулах, амьтан хооллох, асрах зэрэг хийж сурсан зүйлүүдээ танилцуулсан бол тухайн цэцэрлэгийн хэмжээнд нэг удаагийн гялгар уутан улавч ашиглахаа зогсоож даавуун улавч хэрэглэж хэвшсэн, хог хаягдлаа ангилан ялгаж эхэлсэн, анги бүр экологийн булангаа өргөтгөж ногоон амьдралын хэвшлийг тогтоож байгаа сайн туршлагуудаасаа хуваалцсан юм.

Арга хэмжээнд нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн 11 цэцэрлэгийн 20 гаруй удирдлага, багш нар оролцож эко сургалтын орчинтой танилцлаа. Цаашид нийслэлийн Налайх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдээс сонирхсон сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд тус цэцэрлэгийн жишиг тохижилттой танилцах, өөрсдийн цэцэрлэг дээр тохижилт хийх, шинэ саналыг хэрэгжүүлэн ажиллах бүрэн боломжтой юм гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж