“Цахим аялал жуулчлал”-аар дэлхийд тэргүүлэгч байгууллагуудтай  хамтын ажиллагаа эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

“Цахим аялал жуулчлал”-аар дэлхийд тэргүүлэгч байгууллагуудтай  хамтын ажиллагаа эхлүүллээ

“Цахим аялал жуулчлал”-аар дэлхийд тэргүүлэгч байгууллагуудтай  хамтын ажиллагаа эхлүүллээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон “Их түмэн санаачилга” төслүүд хамтран арваннэгдүгээр сарын 21-22-ны өдрүүдэд “Монгол Улсын аялал жуулчлалын маркетинг” сэдэвт хурлыг зохион байгуулж байна.

Дэлхий дахинд сүүлийн жилүүдэд аялал жуулчлал салбар эрчимтэй хөгжиж, Дэлхийн нийт бүтээгдэхүүний 10 хувь, экспортын 7 хувь /1,4 их наяд ам.доллар/, үйлчилгээний экспортын 30 хувийг тус тус бүрдүүлж, ажил эрхэлж буй 10 хүн тутмын 1 нь тус салбарт ажлын байраар хангагдаж /313 сая/, мөн шинээр бий болж буй 5 ажлын байр тумын нэг нь аялал жуулчлалын салбарт бий болж байна. Ази,номхон далайн бүс нутгийн ДНБ-ий 9,8 хувийг /2,7 их наяд ам.доллар/, нийт ажлын байрны 9,3 хувийг /176,7 сая/ тус тус аялал жуулчлалын салбар бүрдүүлж буй үзүүлэлттэй байна.

Түүнчлэн 2017 онд олон улсад 1,3 тэрбум жуулчин аялж, тэдгээрээс 1,4 их наяд ам.долларыг зарцуулсан бөгөөд үүнээс 323 сая жуулчин Ази, номхон далайн орнуудад аялж, 390 орчим тэрбум ам.долларыг зарцуулжээ. Цаашид 2030 он гэхэд олон улсын аялагчдын тоо 1,8 тэрбумд хүрэх бөгөөд үүнээс хамгийн өндөр өсөлтийг Ази, Номхон далайн орнуудыг зорих жуулчдын тоо эзлэх төлөвтэй байна.

Монгол Улсын хувьд 2017 онд 470 гаруй мянган гадаад жуулчин хүлээн авч, дотоодын эдийн засагт 400 орчим сая ам.доллар буюу 1 их наяд төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн байна. Бүртгэлтэй 270 орчим тур оператор компани, 460 гаруй зочид буудал, 400 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа явуулж 34 мянга орчим ажлын байрыг бий болгосон байна.

Монгол Улсын Засгийн газраас “Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” зэрэг бодлогын баримт бичгүүдэд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх замаар “Аялал жуулчлал”-ыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэх, улмаар 2020 он гэхэд Монгол Улсад ирэх гадаадын жуулчдын тоог 1 саяд, аялал жуулчлалын салбарын орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Дээрх зорилтод хүрэхийн тулд Аялал жуулчлалын салбарын гадаад сурталчилгаа маркетингийн ажлуудыг олон улсын шилдэг туршлагад үндэслэн оновчтой арга барил, стратегийн хүрээнд зохион байгуулах шаардлага тулгарч байгааг үндэслэн,  дээрх байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Төв Азийн орнуудаас Монгол Улс анхлан Аялал жуулчлалын цахим, сурталчилгаа маркетингийн нэгдсэн платформ байгуулах ажлыг дэлхийд тэргүүлэгч Chameleon Strategies компанитай, “цахим аялал жуулчлал”-ыг хөгжүүлэх ажлыг Amadeus IT Group-тэй тус тус хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

Энэхүү хуралд олон улсын туршлага судлах, дотоодын нөхцөл байдлыг дүгнэх, дээрх хамтын ажиллагааны чиглэлүүдийг хэлэлцэхээр БОАЖЯ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, “Их түмэн санаачилга” төслийн урилгаар Гадаад харилцааны яам, Үндэсний хөгжлийн газар, Нийслэлийн аялал жуучлалын газар, МИАТ ТӨХК болон аялал жуулчаллын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжүүд, төрийн бус байгууллагууд оролцож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж