Шашны номлол түгээхээр яваад алуулжээ | News.MN

Шашны номлол түгээхээр яваад алуулжээ

Шашны номлол түгээхээр яваад алуулжээ

Шашны номлол түгээхээр яваад алуулжээ

Энэтхэг улсад харьяалагддаг,  Бенгалын буланд байх хойд Сентинелийн арал дээр дэлхийн хамгийн аюултай, хорвоо ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан зэрлэг омгийнхон амьдардаг бөгөөд АНУ-ын нэгэн иргэн үүгээр аялж яваад тэдний гарт амь үрэгдсэн байна.

Хойд Сентинелийн арал нь нийт 572 арлаас бүрдэх Андаман, Никобарын бүлэг арлуудад харьяалагддаг байна. Энэтхэгийн албаны хүмүүсийн мэдээлснээр 27 настай, АНУ-ын иргэн Жонн Аллен Чау нь Энэтхэг улсад аялах зорилготой ирсэн гэх боловч Андаман, Никобарын арлууд руу христийн шашныг ухуулан, номлох зорилготой очсон байжээ.

Энэтхэгээс 1370 км-ийн зайд байрладаг хойд Сентинелийн арал дээр гаднын хүмүүст тун дургүй, тэдэнд харгис хэрцгий ханддаг “сентинелчүүд” хэмээх зэрлэг омгийнхон оршин суудаг учраас тэдэн рүү найман километрээс илүү ойртохыг хориглодог байна.

Сентиналчуудыг холоос авсан зураг

Андаман, Никобарын бүлэг арлуудын цагдаагийн газрын мэдээлснээр Жонн Чау нь нутгийн загасчдаас хойд Сентинелийн арал руу хүргэж өгөхийг гуйсан бөгөөд түүнд тусалсан долоон хүнийг одоогоор баривчлаад байгаа юм. Загасчид арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Жонн Чауг моторт завиар арлаас 700 орчим метрийн зайтай газар хүргэж өгсөн бөгөөд цааш жижиг  модон завийг сэлүүрдэн, ганцаараа явсан байна. Тэр өдрөө Жонн Чау нум сумны шархтай загасчид дээр буцаж ирсэн боловч маргааш нь дахиад л тус арал руу очжээ. Энэ удаад түүний завийг зэрлэг омгийнхон эвдэлсний улмаас Жонн Чау загасчдын байдаг газарт сэлж ирсэн аж. Харин түүний маргааш буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдөр тэрбээр дахин хойд Сентинелийн арлыг зориод буцаж ирээгүй байна. Орон нутгийн нэгэн загасчин, омгийнхон түүний цогцсыг далайн эргийн элсэн дээр булж байхыг өөрийн нүдээр харсан хэмээн гэрчилж байгаа юм. Цагдаагийн газрын зүгээс Жонн Чаугийн цогцсыг авчруулахаар мэргэжлийн багийг арал руу илгээгээд байгаа аж.

Амиа алдсан Жонн Чаугийн гэр бүлийнхний хэлснээр тэрбээр христийн шашны номлогч төдийгүй уулын спортын тамирчин, мөн хөл бөмбөгийн дасгалжуулагчаар ажилладаг байжээ. “Тэр Сентинелийн арлынханд муу санаа өвөртөлж очоогүй” хэмээн ар гэрийнхэн нь хэлсэн байна.

Эх сурвалж: CNN

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

21 2018-11-22 202.131.225.197

Medrel muutai t1 chirtiiihan

Avatar

Зочин 2018-11-22 202.21.106.150

Бөглүү зэрлэг газар очиж дэмий юм яриад байхаар \nнөгөөдүүл нь ад шулмас л гэж бодоод муу зүгээс ирсэн барамыг дарж устгачихсан байна шүү дээ. Улайрчихсан шашны суртал ухуулагч, улайрчихсан сүлжээний бизнес сурталчлагч хоёр хамгийн яршигтай улсууд шүү.

Avatar

Зочин 2018-11-22 43.228.129.131

Хүний эрх гээд эдгээр зэрлэгүүдийг зүгээр хаяад байж болохгүй л дээ. Тэд нарт дотор нь дарангуйлал байдаг учраас л ийнхүү аашилж байгаа юм.

Avatar

Зочин 2018-11-22 139.5.219.163

христийн шашин сурталчилахыг хоригло.цаана нь эдийн засгийн алуурчин мафи нуугдаж энд нөлөөллөө тогтоодог юм маш алгуур хийнэ 100 жил болоход шашин хоорондын мөргөлдөөн гархад бэлэн болж тэдний төлөвлөгөөний дагуу дайн самуун болно энэ үеээр нь л төр улсыг залгидаг юм .африкийн улсуудад яг энийг хийсэн.

Avatar

Зочин 2018-11-22 66.181.168.199

"Амь үрэгджээ" гэнэ. Амьтан болон буруу муу хэрэг үйлдэгчийн "алуулжээ" гэнэ.

Avatar

зочин 2018-11-22 202.70.44.146

христийнхэн шашнаа сурталчлахаа больчих л доо шашин шүтэх эс шүтэх нь хүний эрхийн асуудал эд нар ингэж үхний амиар тоглож хүмүүсийн анхаарлыг татаж үүгээр дахин шашинаа шүтүүлэх муу заль байнга хэрэглэж байх юм Монголд ч гэсэн шашин түгээж байна гэсэн хүмүүс нийгмийн аль ядуу эмзэг бүлэг рүү чиглэсэн бусармаг үйл ажиллагаа явуулна сая Солонгосын шашин номлогч баахан хүүхэн бага наснаас нь хүчирхийлээд 15 жилийн хорих ял авч байна христ гэгч байнга буруу муу мухай зүйл хийсэн хүмүүсийн цуглуулга

Avatar

BE CRFL 2018-11-22 66.181.168.199

hairan saihan zaluu, yah gej tiim agzar ruu sharhdan sharhdan zugledegbnaa, uilah huuhdiin hoshnogo urd udur ni yadag geech ni boljee

Avatar

Дэлхий дээр хэд хэдэн ийм овог байдаг юм байна 2018-11-22 120.16.127.139

200 орчим зэрлэг хүн оршин суудаг өтгөн ой модтой арал гэсэн байна. Зэрлэг хүмүүс дархлаа нь маш сул байдаг бөгөөд бага насалдаг гэжээ...30-40 жил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж