Маргааш Засгийн газрын хуралдаантай

Хуучирсан мэдээ: 2015.02.22-нд нийтлэгдсэн

Маргааш Засгийн газрын хуралдаантай

Долоо хоног бүрийн даваа гаригт Засгийн газрын ээлжит хуралдаанаа хийдэг. Тиймээс Ч.Сайханбилэгийн танхим хонь жилийн анхны хуралдаанаа маргааш хийнэ. Одоогоор Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудал тодорхойгүй байна. Өмнөх долоо хоногт Засгийн газар ээлжит бусаар хуралдах үеэрээ хэд, хэдэн чухал асуудлыг шийдсэн юм. Тухайлбал, үйлдвэржилтийг дэмжих зорилтуудын хүрээнд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр бий болгох зорилгоор жижиг, дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт шаардагдах 70 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн юм. Мөн үүнтэй холбоотойгоор Хөгжлийн банкны эх үүсвэрээс олгох зээлийн хүүг 9 хувиар тооцон, холбогдох хууль тогтоомж болон “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох журам”-ын дагуу зохион байгуулж, зээлийн эргэн төлөлтийн орлогоос Хөгжлийн банкинд буцаан төвлөрүүлэх ажлын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад үүрэг болгосон билээ.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж