“Дижитал гарц” өдөрлөгийн үеэр ХААН Банк сюрприз задална

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

“Дижитал гарц” өдөрлөгийн үеэр ХААН Банк сюрприз задална

Цахим банкны үйлчилгээгээр тэргүүлэгч ХААН Банк Монголбанкнаас хэрэгжүүлж буй “Цахим эринд цахим төлбөр тооцоо” аянд нэгдээд буй билээ. Хоёр сарын хугацаанд үргэлжлэх тус аяны хүрээнд Монголын Банкны Холбооноос арилжааны банкуудтай хамтран “Дижитал гарц” өдөрлөгийг маргааш “Туушин” зочид буудалд зохион байгуулах гэж байна.

Мэдээллийн технологийн эрин зууны хөгжил дэвшлийг ашиглаж төлбөр тооцоог цахимаар хялбар, хурдан шуурхай, тасралтгүй гүйцэтгэх боломж нэмэгдэж байгааг олон нийтэд таниулан сурталчилж, иргэдийн санхүүгийн боловсролд хувь нэмэр оруулах зорилготой энэхүү өдөрлөгт Монголын банк санхүүгийн байгууллагын төлөөллүүд оролцож, өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчлан, иргэдэд цахим төлбөр тооцоотой холбоотой мэдээ мэдээлэл өгөх юм.

Дэлхий нийтээрээ бэлэн бус төлбөр тооцоог дэмжиж, цахим төлбөр рүү эрчтэй шилжиж буй өнөө цагт Монголын өнцөг булан бүрт салбартай, хамгийн олон харилцагчтай ХААН Банк санхүүгийн зах зээлд нэвтрүүлээд байгаа мэдээллийн технологийн дэвшилтэт шинэ үйлчилгээгээ танилцуулахаас гадна цахим төлбөр тооцооны давуу талуудыг олон нийтэд сурталчлах, санхүүгийн боловсрол олгох, шинэ дэвшилтэт технологи, боломжуудыг таниулах ажил зохион байгуулах юм. Тиймээс та бүхэн “Дижитал гарц” өдөрлөгт хүрэлцэн ирж, ХААН Банкны хэсэгт зочлон харилцагчдадаа барьж буй энэхүү сюрпризтэй танилцаарай. Монголдоо цоо шинэ, маш олон боломжийг харилцагчдад санал болгож буй тухайн бүтээгдэхүүнтэй танилцаж, үйлчилгээ авсан эхний 160 харилцагчид гарын бэлэгтэй гэдгийг дуулгая.

Дашрамд сонирхуулахад, “Дижитал гарц” өдөрлөгийн үеэр болох “TEDx Ulaanbaatar” арга хэмжээнд банк санхүүгийн байгууллагын шилдэг удирдлагууд оролцон сонирхолтой илтгэл тавих бөгөөд ХААН Банкийг төлөөлж, Цахим банк, АТМ-ын сувгийн газрын захирал С.Энх-Ирээдүй илтгэлээ танилцуулах юм.

БИД ЗОГСОЛТГҮЙ БҮТЭЭСЭЭР…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж