Британийн хамгийн өндөр настай ихрүүд арваннэгдүгээр сарын 20-нд 102 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Ихэр эгч, дүүс болох Филлис Жонес, Айрен Крамп нар нь 1916 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр хоорондоо 25 минутын зайтай хорвоод мэндэлсэн байна.
“Тэдний үе мөч бага зэрэг өвддөгийг эс тооцвол цусны даралт болон бусад зүйлс нь гайхалтай сайн байгаа. Би тэднийг өдөрт багадаа нэг удаа, заримдаа бүр дөрвөн удаа үздэг. Ээж, нагац эгч хоёр маань хамтдаа амьдардаг. Заримдаа нэг нэгэнтэйгээ таардаггүй. Тэд чинь бусдын л адил ихрүүд, эгч дүүс шүү дээ” хэмээн ихрүүдийн эгч Филлисын хүү Карл ярьсан байна.
Тэдний урт удаан амьдралын хугацаанд хаант засаг дөрвөнтөө солигдож, дэлхийн нэг, хоёрдугаар дайн өрнөж, 20 ерөнхий сайд солигдсон байна.Ихрүүдийн ийн урт насалж, ухаан санаа нь цэлмэг байгаагийн гол нууц нь загасны мах их идэж, өдөрт хоёр хундага хатуухан юм хүртдэгтэй нь холбоотой гэж үздэг гэнэ.
Ихрүүд 100 насныхаа төрсөн өдрөөр Хатан хаан Елизаветаас ил захидал хүлээж авч байжээ. Одоогоор Британийн хамгийн өндөр настай хүн 112 насыг зооглож байгаа бол, дэлхийн хамгийн өндөр настай ихрүүд 104 нас хүрч байсан гэнэ.
Эх сурвалж:DAILYMAIL
Холбоотой мэдээ