Дэлхийг тойрон аялагч ослоор нас баржээ

Хуучирсан мэдээ: 2015.02.22-нд нийтлэгдсэн

Дэлхийг тойрон аялагч ослоор нас баржээ

 

Унадаг дугуйгаар дэлхийг тойрохоор аялаж явсан Чилийн иргэн Хуан Франциско Гильермо Тайланд улсад автын ослоор нас баржээ. 47 настай Хуан Франциско Гильермо  өчигдөр /II.21/ Тайландын Накхонратчасима мужийн хурдны зам дээр ачааны машинд мөргүүлснээс газар дээрээ амьсгал хураасан байна. Түүнтэй хамт эхнэр нь хоёр настай хүүгийнхээ хамт унадаг дугуйгаар явж байсан аж.  Тайландын цагдаа нар осол гаргасан ачааны машины жолоочийг баривчилсан боловч батлан даалтанд суллажээ. Тайландад болгоомжгүй жолоо барьснаас осол гаргасан тохиолдолд 10 хүртэл жил шоронд хорих ял оноодог аж.

 

Хуан Франциско Гильермо  нь таван тивийг таван жилийн хугацаанд унадаг дугуйгаар туулж дэлхийн дээд амжилт тогтоон, Геннисийн номонд нэрээ бичүүлэхийг зорьж байсан аж. Тэрээр  2010 оны дөрөвдүгээр сард дэлхийг тойрох аялалдаа гарсан байна. Түүний унадаг дугайтай аялал энэ 2015 оны арваннэгдүгээр сард дуусгах байжээ.

 

Өмнө нь 2013 оны хоёрдугаар сард мөн унадаг дугуйгаар дэлхийг тойрохоор явж байсан Британийн хос Тайландын зүүн хэсэгт автын осолд орж, нас барж байсан аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж