Хүний папиломын вирусийн эсрэг вакциныг үе шаттай нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

Хүний папиломын вирусийн эсрэг вакциныг үе шаттай нэвтрүүлнэ

Хүний папиломын вирусийн эсрэг вакциныг үе шаттай нэвтрүүлнэ

Зөвлөх хорооны хурлаар халдварт саагийн эсрэг идэвхгүйжүүлсэн вакциныг тарих тов,  умайн хүзүүний өмөнгийн өвчлөл, эндэгдлийн одоогийн төлөв байдал, чиг хандлага, “Залуу эмэгтэйчүүдийн дундах хүний папиломын вирусийн халдварын тархалт болон эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа”-ны дүнг хэлэлцэн, шинжээчийн дүгнэлтэд үндэслэн зөвлөмж гаргалаа.  Халдварт саа өвчнийг дэлхий нийтэд устгах зорилтын хүрээнд уг өвчний эсрэг уудаг вакциныг хэрэглээг багасган, улмаар идэвхгүйжүүлсэн тарьдаг вакцинд шилжихийг бүх улс орнуудад ДЭМБ-аас зөвлөмж болгож байгаа юм .

Хүний папиломын вирусийн халдвар нь уг хавдрын 75%-ийн шалтгаан болж байгаа, уг халдвараас вакцинаар сэргийлж болохыг эрдэмтэн судлаачид тогтоосон байдаг.

Хүний папиломын вирусын эсрэг вакциныг 2012 онд хийлгэсэн нийслэлийн Багануур, Баянгол дүүрэг, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн залуу эмэгтэйчүүдийн дунд уг вирусийн 16, 18 дахь хэвшинжийг тодорхойлоход хяналтын бүлэгтэй харьцуулахад вирусийн халдвар тээгчийн эзлэх хувь бага байсан нь уг вакцинжуулалт үр дүнтэй байгаагийн нотолгоо болж байна. Иймд хүний папиломын вирусийн эсрэг вакциныг нэвтрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, шаардагдах эдийн засгийн судалгааг эхлүүлэх, явцыг зөвлөх хороонд танилцуулахыг Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвд зөвлөмж болголоо.

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж