Яагаад хүн тэтгэвэрт гарахаа төлөвлөх ёстой вэ?

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

Яагаад хүн тэтгэвэрт гарахаа төлөвлөх ёстой вэ?

Яагаад хүн тэтгэвэрт гарахаа төлөвлөх ёстой вэ?

Бид ээлжийн амралт, баярын амралтын цөөн хэдэн хоногоо хэрхэн зугаатай, сэтгэл хангалуун өнгөрөөх вэ гэж жилийн өмнөөс л бараг төлөвлөж боддог тэгвэл амьдралын сүүлийн урт хугацааг зөв оновчтой төлөвлөх нь зүйтэй. Учир нь дэлхийн хүн амын дундаж наслалт уртсаж байна, нөгөө талаар хүн нэг амьдрах амьдралдаа утга учиртай, аз жаргалтай амьдрах ёстой.

Тэгвэл өнөөдөр 60 настай хүний хувьд өндөр хөгжилтэй орноор бодоход дунджаар 20-25 жил, түүнээс дээш жил наслах боломж байна. Энэ бол багагүй хугацаа юм.

Тэгвэл өөрийн үлдсэн амьдралаа сонирхолтой, аз жаргалтай, идэвхитэй жолоодох боломж бидэнд байна. Тэгэхээр тэтгэвэрт гарна гэдэг нь “БОЛОМЖ” гэж ойлгож болно. Бид хүссэн хүсээгүй тэтгэвэрт гарна, гэхдээ хэрхэн аз жаргалтай гарах вэ гэдэг нь биднээс хамаарах юм. Ажлын ачаалал, амьдралын нугачаанд дарагдан бид тэр бүр хүсэж мөрөөдөж байсан зүйлсээ биелүүлж чадаагүй байдаг, харин одоо тийм боломж ирж байна. Хэн нэгнээс, ямар нэг зүйлээс тэр бүр шууд хамаарахгүй болсон тайван сайхан үеийг хэрхэн өнгөрөөх вэ?.

Энэхүү төлөвлөгөөнд хоёр үндсэн хэсэг хамаарна. Үүнд: 1. Санхүүгийн төлөвлөлт 2. Амьдралын төлөвлөлт

Ялангуяа санхүүгийн төлөвлөлтийг аль болох залуу наснаас эрт эхлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл мөнгөн хуримтлал үүсгэх, зардлаа хянах, хэмнэх ур ухаанд суралцах, хөдөлмөр эрхлэлт, орлогын нэмэлт эх үүсвэр эрэлхийлэх, оролдох г.м

Амьдралын төлөвлөлтөнд хэрхэн эрүүл, урт наслах вэ, өөрийн сонирхолтой зүйлсийг судлах, нээх, түүгээр хичээллэх, туршиж үзэх, аялах, сурч боловсрох, бусадтай өөрийн туршлага бодлоо хуваалцаж нөхөрлөх, танилын хүрээгээ тэлэх, бусдын болон нийгмийн сайн сайхан тусын тулд сайн үйлс, сайн дурын ажил хийх г.м олон зүйлс багтана.

ТА ЯГ ОДООНООС ЭХЛЭН ТӨЛӨВЛӨЖ, МӨРӨӨД.
ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ!

Эх сурвалж: АХМАД НАСТНЫ ЭРҮҮЛ МЭНД, ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж