Норвегийн нийслэл Осло хотын еврейн гол сүмийн гадна мянга гаруй мусульман залуус гар гараа барин гинжин цуваа үүсгэжээ. Осло хот дахь исламын шашинтнууд энх тайвныг хүсч буйгаа илэрхийлэн энхийн тойрог үүсгэн жагссан нь энэ аж. Зохион байгуулагчдын нэг Хажрах Аршад хэлэхдээ “Ислам бол хайр, эв нэгдэл. Бид еврей, мусульман хүмүүс нэгнээ үзэн ядахгүй байгаасаа гэж хүсч байна. Бүх мусульманчууд дайсан биш” хэмээжээ.
Норвегид ийм арга хэмжээ зохион байгуулсан нь өнгөрсөн долоо хоногт Данийн Копенгаген, өнгөрөгч нэгдүгээр сард Францын Парис хотуудад мусульманчууд халдлага үйлдэж олон хүний амийг хөнөөсөн хэргээс үүджээ. Парис болон Копенгаген хотуудад гарсан халдлага нь исламын шашны зөнч Мухаммедыг доромжилсон шог зураг зураачдыг чиглэсэн аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж:Associated Press