Улаанбаатарт бороотой

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт бороотой

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр түр зуурын  дуу цахилгаантай бороо  орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 градус, Алтайн өвөр говь болон говь талын нутгаар 27-32 градус, бусад нутгаар 23-27 градус дулаан байна. Улаанбаатарт үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 24-26 градус дулаан байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.
Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж