Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС
Луугийн эх

Америкийн зохиолч Жорж Р. Р. Мартины ижил нэртэй романаас сэдэвчилсэн "Game of Thrones" буюу "Хаан ширээний тоглоом" уран зөгнөлт телевизийн цуврал дэлхий дахиныг байлдан дагуулж байна. Шинэ улирал нээлтээ хийх гэж буйтай холбогдуулан тус киноны зоригтой, ухаалаг гүнж Дейенерис Таргариений дүрийг бүтээсэн Английн театрын жүжигчин Эмилия Кларкийн талаар ‘NEWS’ агентлаг “ХҮМҮҮС” буландаа онцолж байна.

Блиц

Нэр: Эмилия Изабель Евфимия Роуз Кларк

Нас: 32 (1986 оны аравдугаар сарын 23)

Төрсөн газар: Английн Лондон хот

Гэр бүл: ганц бие

Холливудын алдартай жүжигчин болтлоо Эмилия Кларк урт зам туулсан. Лондонд театрын дууны найруулагчийн гэрт төрсөн тэрээр маш олон дүрд тоглосон ч 2010 оны “Хаадын тоглоом” кино л түүнд дэлхийн хэмжээний алдар нэр авчирчээ.

Тэрээр 2009 онд театрын академи төгссөн ч нэр алдарт хүртлээ зөөгчөөр таван жил, үйлчлэгчээр хоёр жил ажилласан аж. Лондон хотын хөлсний байрныхаа төлбөрийг төлөх гэж тэр ямар ч ажил байсан голохгүй хийдэг байв. Тэрбээр дөнгөж 2016 онд өөрийн гэсэн орон сууцыг худалдаж авсан байна.  Эмилия 4,64 сая ам.доллараар Калифорни муж улсын Лос-Анжелес хотноо далайн эрэгт байшин худалдан авчээ.

Зураг авалт, улаан хивсний ёслол, хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхөөс бусад цагт тэрээр хүний нүдэнд өртөөд байдаггүй. Лондонд жирийн амьдран, олны анхаарлыг татахгүйг хичээдэг. Эмилия анх юм юманд санаа зовдог охин байлаа. Интернетээр хэн нэг нь түүнийг тарган гэсэн сэтгэгдэл үлдээсэн байхад л сандраад эхэлдэг байжээ. Гэвч тэр танихгүй хүмүүсийн хэлсэн хоосон үгэнд анхаарлаа хандуулж, стресстэх хэрэггүй гэдгийг ойлгосон юм. Одоо тэр нэтээр өөрийнхөө талаар уншдаггүй. Ажлаас халширдаггүй, шаргуу зан нь найруулагчдаас талархал хүлээдэг байна. Тэрээр өдрийн 18 цаг зураг авалттай, хүнд хэцүү бэлтгэл сургуультай байсан ч тэр шантардаггүй. Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд Эмилия ажилласаар л байх болно.

Эмилия Кларк хувийн амьдралаа сэтгүүлчдэд яриад байдаггүй. Ээж нь компанийн захирал бол аав нь театрын дууны найруулагч. Эмилия өөрөө ч бат бэх гэрбүл, хүүхэдтэй болохыг хүсдэг. Гэвч тэрээр одоогийн байдлаар гэр бүлгүй тэр ч бүү хэл уулздаг хүнгүй байна. Нэг хэсэг түүнийг Америкийн инээдмийн жүжигчин Сет Макфарлейнтай холбодог байлаа. Дараа нь “Хаадын тоглоом”-ын Жон Сноуд тоглосон Кит Харингтонтой уулзаж байгаа гэж бичсэн. Гэвч аль аль нь батлагдаагүй. Хэвлэл мэдээллээс үзвэл 32 настай Эмилия одоогийн байдлаар хэнтэй ч болзож, уулздаггүй гэнэ.

“Хаадын тоглоом”-д тоглохоосоо өмнө тэр дэлгэцэн дээр нүцгэн гарч байсан удаагүй. Киноны зохиолд түүний янаг амрагийн явдал бичигдсэн байгааг хараад ихэд санаа зовж байсан ч цээж нүцгэн гарсан хэсэг нь түүнийг дэлхийн хамгийн халуун бүсгүйн тоонд шууд оруулсан юм. Өмнө нь тэрээр  нүцгэн хэсэг их байсан болохоор Эмилия “Fifty Shades of Grey” драмын гол дүрээс шууд татгалзаж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж