Ньюс хөтөч: МАХН-аас мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: МАХН-аас мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: МАХН-аас мэдээлэл хийнэ

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

08.00

  • "Хохирол нөхөн төлүүлэх эрхийн хэрэгжилтийн зарим асуудал" сэдэвт өглөөний уулзалт Нээлттэй нийгэм форумын байранд болно.

09.00

  • “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” хэлэлцүүлэг Улаанбаатар зочид буудалд болно.
  • Монгол дахь зудын эрсдэл ба менежмент” сэдэвт мэдлэг солилцох чуулган Блюскай зочид буудлын Топаз танхимд болно. Холбоо барих утас:99743441
  • "Хүний эрхэд суурилсан бичил уурхай" уулзалт хэлэлцүүлэг, төслийн хаалтын ажиллагаа Бишрэлт зочид буудлын хурлын танхимд болно.
  • Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоотой хамтран хэрэгжүүлж байгаа Монгол Улс-Европын холбооны хүний эрхийн диалогийг дэмжих төслийн хүрээнд “Хүүхдэд ээлтэй эрүүгийн эрх зүйн тогтолцоо: Өсвөр насны хүний хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа” сэдэвт бага хурал Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл" танхимд болно. Холбоо барих утас:88065806

10.00

  • Новотел зочид буудалд "Данхар төр ба Монгол Улс" хэлэлцүүлэг болно.
  • "Залуучууд судлал 2018" эрдэм шинжилгээний бага хурал СЭЗИС болно. Холбоо барих утас: 8901-7101
  • УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан эхэлнэ

13.00

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмжийн асуудлаар панел хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

14.00

  • Монголын дүрслэх урлагийн содон өнгө, чимэг болсон уран бүтээлч Э.Отгонбаярын "Чингис хааны үеийн монгол зураг" урлаг судлалын уулзалт МУИС-ийн Төв байрны Эрдмийн танхимд болно.
  • Үйлдвэржилт ба Санхүүжүүлэлт сэдэвт бодлогын нээлттэй хэлэлцүүлэг МУИС-ийн номын сангийн 203 тоотод болно.

16.00

  • Монголын хүүхдийн зохиолчдын "Шидэт номын найзууд" богино өгүүллэгийн уран үгсийн чуулган Хүүхдийн төв номын санд болно. Холбоо барих утас:99615538

MN-МЭДЭЭЛЛИЙН ТӨВД

11.00

  • Дэлхийн дулаарал, байгаль орчины доройтолд хуванцар сав баглаа боодол, гялгар уутны хэрэглээгээ бууруулснаар дэлхий ээждээ ямар их хувь нэмэр болох судалгааг танилцуулах хурал болно.

12.00

  • МАХН-аас Засгийн газрыг огцруулах асуудлаар байр сууриа илэрхийлнэ.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД 

1919.11.22 Монголын автономитыг устгах тухай Хятадын Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж