ДАШТ: М.Нандинцэцэг мөнгөн медалийн төлөө тулалдана

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

ДАШТ: М.Нандинцэцэг мөнгөн медалийн төлөө тулалдана

54 кг-д М.Нандинцэцэг ДАШТ-ий мөнгө медальт Болгарын Петрова Стокатай мөнгөн медалийн төлөө тулалдана.

ДАШТ: М.Нандинцэцэг мөнгөн медалийн төлөө тулалдана

Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ өнөөдөр Энэтхэгийн Шинэ Дели хотод долоо дахь өдрөө үргэлжлэн явагдана. ДАШТ-д 73 орны боксчид оролцож байгаагаас 21 орны тамирчид медалийн болзол хангаад байна.

Өнөөдөр 54 кг-д М.Нандинцэцэг ДАШТ-ий мөнгө медальт Болгарын Петрова Стокатай мөнгөн медалийн төлөө тулалдана.

М.Нандинцэцэг Унгарын Сабина Сючи, Хорватын Зелена Питес, Мароккогийн Зохра Захроу нарыг дараалан хожиж, хүрэл медалийн болзол хангасан юм. Тэрбээр өнөөдөр медалийн өнгөө хувиргах чухал тулааныг хийх гэж байна.

Энэхүү тулаан Улаанбаатарын цагаар 16:00-с эхлэх бөгөөд https://www.aiba.org/ шууд дамжуулан хүргэнэ.

Энэ жил 30 настай М.Нандинцэцэг Монгол Улсын 11 удаагийн аварга, Азийн наадмаас хүрэл медаль хүртсэнээс гадна дэлхийн цомын мөнгөн медальтай юм. Тэрбээр Монголын эмэгтэй боксчдын ДАШТ-ий анхны медальтан болж байна.

2018 оны ДАШТ-д боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, дасгалжуулагч М.Буянжаргал нараар удирдуулсан долоон тамирчин Энэтхэгийг зорьсноос 54 кг-д М.Нандинцэцэг ганцаараа медалийн болзол хангалаа.

М.Нандинцэцэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншаарай.

БИЧЛЭГ: М.Нандинцэцэгийн хүрэл медалийн төлөөх тулаанд Мароккогийн тамирчинг хожсон тулааныг үзнэ үү.

  • М.Нандинцэцэг/Монгол/ –  Зохра Захроу/Марокко/ 5:0

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж