
“Bulgari” загварын ордон Италийн нэрт жүжигчин Isabella Rossellini-тай хамтран ажиллахаар болжээ. Арван дөрвөн жилийн турш алдарт “Lancome” брэндийн нүүр царай болсон жүжигчин, загвар өмсөгч Isabella Rossellini “Bulgari” загварын ордонтой хамтран өөрийн нэрийн цүнхний цуглуулга гаргаж байгаа аж. Isabella Rossellini хүүхэд байхаасаа ээжийнхээ хамт “Bulgari” брэндийн дэлгүүрүүдээр үйлчлүүлж, өдгөөг хүртэл тус загварын ордны үнэнч үйлчлүүлэгч байсаар ирсэн гэнэ. Тэр “Vogue” болон бусад олон загварын сэтгүүлүүдийн нүүр хуудсанд зургаа авахуулахдаа нэлээд олон удаа тус брэндийн гоёл, зүүлтээр гоёж байжээ.
Isabella Rossellini нэлээд хэдэн сарын турш “Bulgari”-гийн загвар зохион бүтээгчидтэй хамтран ажилласны эцэст одоо түүний цүнхнүүд бараг бэлэн болоод байна. Түүний зохиосон загваруудыг тус загварын ордны цүнхний мастерууд Италийн Флоренц хот дахь “Bulgari”-гийн ажлын байрандаа зуун хувь гараар урлан хийжээ. Цүнхнүүдийн үнэ 1600-2600 долларын хооронд байх бөгөөд ирэх сарын эхээр худалдаанд гарах ажээ.
Ж.Нил