Боливарын Бүгд Найрамдах Венесуэл улс нь өмнөд Америкийн хойд хэсэгт оршдог, Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаглалтай улс юм. Венесуэлд сүүлийн арваад жил нүүрлээд буй нийгэм, эдийн засаг, улс төрийн хямралыг өгүүлэхийн өмнө тус улсын тухай сонирхолтой баримтуудыг эхлээд хүргэе.
- Нийслэл нь Каракас хот
- Хүн амын тоо энэ оны байдлаар 31 сая
- Нэг хүнд ногдох ДНБ-ээрээ 1950 онд АНУ, Швейцарь, Шинэ Зеландын араас дөрөвдүгээрт жагсаж байсан. Харин одоо 6,600 ам.доллар болсон.
- Венесуэл улсын гоо бүсгүйчүүд ертөнцийн миссийн титмийг долоон удаа, дэлхийн миссийн титмийг таван удаа хүртэж байсан.
- Дэлхийн хамгийн их газрын тосны нөөцтэй улс боловч хүн амынх нь 90 хувь нь ядуу амьдарч байна.
- Буутай холбоотой гэмт хэргийн гаралтаараа дэлхийн хоёрт жагсдаг бөгөөд нийслэл Каракас нь гэмт хэргийн гаралтаараа дэлхийд тэргүүлдэг хот юм. Тус улсад 21 минут тутамд хүн амины хэрэг гардаг.
- Одоогоор нэг галлон байгалийн хий 0,02 центийн үнэтэй байгаа нь уснаас ч хямд гэсэн үг юм.
- Эдийн засгийн хямралаас болж, хүнсний бүтээгдэхүүн хомсдон, 2016 оноос хойш хүн амынх нь 75 хувь нь найман кг жин хассан мэдээг ДЭМБ-аас гаргасан байдаг.
Венесуэл улс нь газрын тосны нөөцөөрөө дэлхийд дөрөвт ордог байна. Тиймдээ ч хар алтны экспорт нь нийт экспортынх нь 90 гаруй хувийг, үлдсэнийг нь бусад уул уурхайн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн эзэлдэг байна.
Уго Чавос 1998-2013 он хүртэл 15 жилийн турш тус улсын Ерөнхийлөгч байлаа. Тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа эхлэн хэт зүүний бодлогыг улс төр, нийгмийн бүх салбарт баримталж эхэлсэн ажээ. Тухайлбал, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих нэрийдлээр байгалийн баялаг, эрчим хүчний салбарт ажиллаж байсан бүх гадаадын компаниуд, хөрөнгө оруулагчдаа хөөн гаргаж байв. Ингэснээр олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд Венесуэл нэр хүндээ унагаан, эдийн засгаа дан ганц газрын тосны салбар дахь дотоодын үйлдвэрлэгчдэдээ бүрэн уяхаас өөр аргагүйд хүрсэн гэдэг. Венесуэлийн хамгийн том попчин улсдаа үлгэр жишээ болсон 21-р зууны социализмыг байгуулна хэмээн ам гарч байсан удаатай.
Уго Чавосын явуулсан бодлого богино хугацааа ажлын байрыг нэмэгдүүлсэн урт хугацаандаа эдийн засгийн өрсөлдөх чадварыг муутгаж, үндэснийх үйлдвэрүүд зогсонги байдалд орж, ядуурлын төвшин эрс өсчээ. Мөн нийгмийн халамжид хэт их мөнгө зарлагадсанаас улсын өр нь төлж баршгүй их болсон байна.
Түүнийг 2013 онд нас барснаас хойш Венесуэлд улс төр, эдийн засгийн хямрал улам даамжирч, жагсаал цуглаан, эмх замбараагүй байдал газар авах болсон юм. Ялангуяазалгамжлагч Николас Мадурогийн явуулсан бодлогоос болж Венесуэл улс өдгөө мөхлийн ирмэгт ирээд байгаа юм. Түүнийг эсэргүүцсэн жагсаал цуглаан тасрахаа больсон төдийгүй ядуурлаас болж эмх замбараагүй байдал, дээрэм тонуул маш их болсон байна. Жирийн ард иргэдийн дунд төдийгүй төр засгийн өндөр дээд түвшинд ч авлига, хээл хахуул, хууль бус явдлууд хавтгайрч байгаа аж. Өдгөө энэ улсын улс төрчид нь улс төрийн хоосон амлалтуудаар л ард түмнээ тэжээж байгаа юм.
Нийт экспортын орлогын 95 хувийг нь газрын тос эзэлдэг Венесуэл улсын хувьд дэлхийн газрын тосны үнийн савлагаанд хамгийн мэдрэмтгий байдаг билээ. Тиймээс ч сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ унаж байгаа нь эдийн засгийн тун хүнд нөхцөлд орсон энэ улсын хувьд гал дээр тос нэмсэн хэрэг болжээ. Үүнээс болж өргөн хэрэглээний бараа болон валютын нөөц хомсдолд орж, үндэсний мөнгөн тэмдэгт болох боливи нь үнэгүйдэж байгаа юм. Уго Чавос ерөнхийлөгч төв банкны бие даасан байдлыг үгүй хийсэн нь ч бас өнөөгийн эдийн засгийн их хямралд хөтлөх хүчин зүйл болсон хэмээн шинжээчид үздэг байна.
Энэ онд хийсэн судалгаагаар Венесуэлийн инфляцын түвшин 83,000 хувьд хүрсэн байгаа нь хоёр өдөр тутамд барааны үнэ хоёр дахин өсөж байгаагаас харагдана. Иймэрхүү гиперинфляц 1923 онд Германд, 2007-2009 онд Зимбабве улсад тохиолдож байсан билээ. ОУВС-ын мэдээлснээр энэ оны эцэс гэхэд Венесуэлийн инфляцийн түвшин нь нэг сая хувьд хүрч магадгүй байна. Одоогийн байдлаар Венесуэл улсад хоёр ам.долларын үнэтэй бүтэн тахианы мах 14 сая, нэг ширхэг ариун цэврийн цаас 2.6 сая, нэг килограмм бяслаг 7.5 сая, нэг кг цагаан будаа 2.5 сая боливарын үнэтэй байгаа юм.
Инфляци хэтийдэж, хүмүүс ганцхан барааг л уут дүүрэн мөнгөөр сольдог больсноос өнгөрсөн жил мөнгөн тэмдэгтээ шинэчилсэн энэ нь байдлыг улам дордуулсан юм. Гиперинфляцаас болж өргөн хэрэглээний барааны хомсдолд орж, картын барааны системд шилжсэн төдийгүй ус, цахилгааны ч хомсдол ч орон даяар нүүрлээд байгаа юм.
Харин ерөнхийлөгч Николас Мадуро нь эдийн засгийн хямралын шалтгааныг АНУ тэргүүтэй улсуудын хоригтой холбон тайлбарладаг аж. Түүнийг 2013 онд ерөнхийлөгч болсноос хойш Венесуэлийн ДНБ тавь гаруй хувиар буурсан байдаг. Түүнийг эсэргүүцсэн, огцрохыг шаардсан жагсаал цуглаан байнга гардаг бөгөөд амь насанд нь халдах оролдлого ч хэд хэд гарч байжээ.
НҮБ-ийн Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын мэдээлснээр Ерөнхийлөгч Николас Мадуро 2013 засгийн эрхэнд гарснаас хойш дөрвөн сая гаруй хүн эх орноо орхин дүрвэсэн байна. Тэд ихэвчлэн хөрш орнууд болох Латин Америк болон Карибын тэнгисийн сав газрын орнуудыг зорьж байгаа юм. Энэ оны эцэс гэхэд дүрвэгсдийн тоо 4,6 саяд хүрч магадгүй байгаа юм. Харин 1999-2013 онд Уго Чавесийг засгийн эрхэнд барьсан 14 жилд нийт 800,000 хүн эх орноо орхин явж байсан юм. Венесуэлээс ирэх дүрвэгсдийн тоо үлэмж ихсэж байгаа нь хөрш улс орнуудад нь хүндрэлтэй тусч байгаа нь ойлгомжтой юм. Тухайлбал Сирийн дүрвэгсдийн хямрал одоо ч Европын улс орнуудад нөлөөлсөөр байгаа билээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд Венесуэлийн ерөнхийлөгчийн бодлогыг шүүмжилж, шат дараатай хориг арга хэмжээ авах болсноо саяхан зарласан байна.
Нэг хүнд ногдох ДНБ нь цагтаа 12,000 ам.доллароор хэмжигдэж байсан, газрын тосны асар их баялагтай Өмнөд Америкийн Венесуэл улс нь ийнхүү улс төрийн хямрал гээч зүйл цаашдаа ямар үр дагавартай байдгийн тод жишээ болж байгаа юм.
Зочин 2018-11-22 202.126.89.219
Ardiin namaaraa udirduuluud SOCIALIZMdaa butsana daa hi hi hu hu
Хабиб 2018-11-22 84.78.18.135
ХҮНИЙ ЭРХ ГЭНГҮҮТ ХӨӨРХИЙ МУНХАГДУУ АНГИЙХАН ЗАВХАЙРРАХ АРХИДАХ…ГМ УЯАНААСАА АЛДУУРСАН НОХОЙНУУДЫН ХИЙДГИЙГ ЧӨЛӨӨТЭЙ ХИЙХ ЮМ БАЙНА ГЭЖ БОДООД ТЭГСЭЭРРР БАЙГААД НИЙГЭМ ЧИНЬ БҮРЭН БУЗАРТАЖ ДУУСАХГҮЙ ЮУ.ҮҮНИЙГ ЧИНЬ Л АРДЧИЛАЛ ГЭДЭГ ЮМ ДАА.ЭНИЙГ НЬ ДАГАХГҮЙ БОЛ ТЭГЭЭД ЯНЗ БҮРИЙН БАШИР АРГААР ХАВЧИН ГАДУУРХАЖ ТЕРРЭР МЭРРЭР ГЭЖ ЯНЗ БҮРИЙН ХОЧ НЭРИЙГ ЗҮҮЖ БАРУУН СОЛГОЙГҮЙ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛЭЭР ХУДЛАА ТАРХИ УГААСААР ТЭРЭНД НЬ ТА НАР МЭТИЙН МУНХАГУУД БҮРЭН ИТГЭЭД…
Хабиб 2018-11-22 84.78.18.135
..ҮЙМҮҮЛЭЭД БАЙГАА ЮМАА.ТЭР НӨХӨР НЬ ШОРОНД ГЭЖ УЙЛАГНААД БАЙДАГ ЧИНЬ МАНАЙХААР БОЛ ЭЛБЭГЖОРЖТОНГУУД ШҮҮ ДЭЭ.ГАДНЫ ГАР ХӨЛҮҮД.ЛАТИН ОРНУУД БҮГД ГЭМТ ХЭРЭГ ХАР ТАМХИНЫ ҮҮР УУРХАЙ БОЛСОН НЬ АНУ_Н ХОРТ БОДЛОГЫН ҮР.ХАА БАЙСАН МОНГОЛЧУУД ХҮРТЭЛ АРДЧИЛАЛ ХҮНИЙ ЭРХ ГЭЖ ЭЛИЙРЭЭД БАЙСАН ҮР ДҮН НЬ ЯМАР БАЙГААГ ХАРЖУГААЗ.ЯНХАНЖСАН НОХОЙНУУДЫН НИЙГЭМ. ДЕМОКРАТИА=ДЕМОНИО КРАТИА=ШУЛМЫН ХӨДӨЛГӨӨН ГЭСЭН ҮГ ШҮҮ.
Хабиб 2018-11-22 84.78.18.135
ХАХА ТА НАР ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭХЭЭРЭЭ АЙХТАР БОЛОВСОРСОН НӨХДҮҮД БАЙДАГ ГЭЖ БОДОО ЮУ.Ж:БУШ МАНЬ МЭТ НЬ ЯМАР Ч БОЛОВСРОЛГҮЙ ЭТГЭЭД ШҮҮ ДЭЭ.ПУТИН БОЛ ХАРВААС МУНХАГ ШИНЖИЙН.ТЭГЭХДЭЭ ГОЛ НЬ БОЛОВСРОЛДОО БИШ СЭТГЭЛ ЗҮРХЭНДЭЭ УЧИР НЬ ОРШИЖ БАЙЖ УЛС ӨӨДЛӨН ШҮҮ ДЭЭ.ЧАВИСААС ӨМНӨ НААД УЛС ЧИНЬ АРЧААГАА АЛДСАН БАЙСАН БА ЧАВИС ГАРЧ ИРЖ БАЙЖ ЯДАЖ ЯДУУСЫГ НЬ БИЧИГ ҮСЭГТЭЙ БОЛГОСОН ЮМ ШҮҮ ДЭЭ. БАЯН ТАНСАГ БАЙСАН ГЭВЭЛ ЁСТОЙ ХУДЛАА ШҮҮ.ОДОО МАДУРО ЧАВИСЫН ЗАМЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ГЭХЭЭР АНУ БОЛОН ТҮҮНИЙ НОХОЙНУУД ҮЙМҮ
Mongol 2018-11-22 49.0.213.224
Энэ чинь Элбэгдоржийн сайт биш, Сү.Батболдын эзэмшдэг сайт шүү, бас EagleTV Сү Батболдынх
Зочин 2018-11-22 64.119.18.172
Хөөрхий Элбэгдоржийн минь сайт тархиа угаах гээд л байна уу
Ххэ 2018-11-22 64.119.20.113
Топор женко хоерын санаа монгол улсыг иймэрхүү болгно до, эхэндээ сайхан бх бх дааа…
Ard 2018-11-22 202.131.227.50
Mongol Maduro janhuu bichig medehgui bolohoor eniig unshaagui bna! Bichig halit hulit meddeg dalchiganasan mantuu asa, huchingiin zohiloor mergeshsen shuur unasan munhbyasaa 2 janhuud eniig udurt dood tal ni 2 udaa unshij ugch bai!!!
Зочин 2018-11-22 194.230.158.76
Genko Topor 2 mongoliig iim bolgoh geed bgaa yum daa
Хабиб 2018-11-22 2.136.17.240
ДЭЛХИЙН ХОРТ ХАВДАР БОЛСОН АНУ-Н ХАЖУУД ЯМАР Ч ОРОН ТОЛГОЙ ӨНДИЙЛГӨХ ЭРСДЭЛТЭЙ АЛХАМ. МОНГОЛ ХАЖУУД НЬ БАЙСАН БОЛ ЯАХУУ САЙН БОДДОО.
Хабиб 2018-11-22 2.136.17.240
ЧАВЕСЫГ БҮҮ МУУЛ.БҮХ ҮЙЛДВЭР УУЛ УУРХАЙГ ӨӨРСДИЙН МЭДЭЛД АВНА ГЭДЭГ АСАР ЭХ ОРОНЧ ХҮНИЙ ЗОРИГ.БОЛИВД БҮҮР ХАМАГ СЕКТОРУУДЫГ НЬ ГАДНЫХАН АТГААД БҮҮР СҮҮЛДЭЭ БОРООНЫ УС АШИГЛАХЫГ ХОРИХ ТУШААЛ ГАРГАЖ АРДУУД БОССОН ТҮҮХ БИЙ ШҮҮ.ТА НАР ЧАВИСЫН ЧИГЧИЙ ХУРУУНД Ч ХҮРЭХГҮЙ УЧИР ДУУГАЙ БАЙ
Худлаа 2018-11-22 122.201.31.34
Битгий худлаа ярь. Популист, цээжээ дэлдсэн эх орончид ийм байдалд хүргэдэг.
Зочин 2018-11-22 202.126.89.234
Харин чи битгий худлаа ш** америкийг дагсан орон болгон нь хөгждөг юм булангийн орнууд зүүн өмнөд ази япон солонгос тайвань сүүлд хятад харин орсыг дагсан болгон нь чойрдог юм
Mongol 2018-11-22 49.0.213.224
Хабиб битгий худлаа ааш, Николас Мадуро хэмээх том автобусны жолооч байсан хүн популизм хийж тархи угааж явсаар дарангуйлагч болсон. Тэгээд хамтрал комуны нийгэм журамд орж амьдарна гээд одоо ард иргэдээ юу болгож буйг хар
Зочин 2018-11-22 185.104.120.2
Оюунэрдэнэ Хүрэлсүх хоёр бичиг үсэг мэддэг бол ядахдаа энийг уншчих.
Зочин 2018-11-22 202.9.43.137
Наад венесуэл чиньялаад байгаам бишуу 2 удаа сонгууль явагдсан 2 ууланд нь мадуро 80 хувиар гараад байна юу бодогдож байна
Mongol 2018-11-22 49.0.213.224
Хэнийг ялсан гэж, ганцаар дарангуйлагч нь ард түмнээ ялаагүй л юм бол, эрүүл ухаанаар бодвол уг нь ард олон нь дарангуйлагчаа ялах ёстой бус уу
Mongol 2018-11-22 49.0.213.224
Үгүй нээрээ! Венесуэл хэнийг ялахаараа ард иргэд нь ийм амьдралтай болсон гэж, тэнэг малаа, чи өөрөө очиж амьдраач тэгвэл, замын зардлыг чинь олоод өгье
оросыг дагавал Венесуэл америкийг дагавал Сингапур 2018-11-22 103.26.193.199
оросыг дагавал Венесуэл америкийг дагавал Сингапур
Зочин 2018-11-22 202.21.106.130
Хэт зүүний бодлого гэдэг бол сүйрэл гэдгийг СССР улс өөрөө сүйрч харуулсандаа. Либерал буюу барууны зах зээлийн бодлого л улсыг аврана. Мэдээж нийгмийн сул дорой хэсгээ нийгмийн халамжаар хамгаалж туслах нь зөв ч Венесуэл шиг хавтгайруулж болохгүй. Монгол улс ч мөн Венесуэлийн замаар орж байна
Зочин 2018-11-22 202.126.89.103
Энэ байдлаараа манай улс ойрхон байна шүү
Зочин 2018-11-22 66.181.161.34
Amerik, anglichuudiin horlon suitgeh tusgai albadiinhanii ajillagaa.
Монгол Мадуро ялна 2018-11-22 120.16.127.139
Maнай жонхуу зика нар уго чавес мадуро нараас ч илүү поп шдээ, ямар сайндаа л хамгийн том хулгайч нь төрийн тэргүүн болчихсон явах вэ дээ?! Парламентийн бус ерөнхийлөгчийн засаглалтай байсан бол Монгол Улс венесуэлийг гүйцэд түрүүлж байгааз…
Зочин 2018-11-22 146.115.164.182
Zsss. Bayalag n butsalsan ornuud bugd. Harin ch venezuela gaigui shuu. Manai mongol afrikiin hediin araas l yavaad bn daa
жирийн иргэн 2018-11-22 203.169.49.121
Монгол ч гэсэн ТТ баялагаа үнэ төлбөргүй тараагаад байвал ийм л болно. Үнэгүй орж ирсэн, хөдөлмөр зараагүй баялагийг архи дарс, зугаа цэнгэл, найр наадамд урсгаад л хоосон хоцронов Ажил хийх дургүй бол Азийн Венесуэль болж ч магад
Mongol 2018-11-22 49.0.213.224
Зүйтэй, баялгийн х****л дээр хатрал комуныг нэмэхээр ингэж сөнөж байна, хэт зүүний үзэл сайхан гээд савлаад байгаа хүмүүсийнх зөв юм бол Хятадын замаар замнаад үзье, тэгээд яахыг нь харъя
Зочин 2018-11-22 203.169.49.121
Монгол ч гэсэн ТТ баялагаа үнэ төлбөргүй тараагаад байвал ийм л болно. Үнэгүй орж ирсэн, хөдөлмөр зараагүй баялагийг архи дарс, зугаа цэнгэл, найр наадамд урсгаад л хоосон хоцронов Ажил хийх дургүй бол Азийн Венесуэль болж ч магад
Purevhuu 2018-11-22 108.170.182.183
Purevhuu minii duu naad bichsen yumaa nyagtalj unshdaggui yum uu? Ene Bolor Duran gedeg chamd shalgaj uguh yostoi yum uu? Chaves uu Chavos uu? Bolivi yum uu Bolivar yum uu? Dollaroor yum uu Dollaraar uu? Yanadaa minii duugiin Mongol Helnii bagshiinh n' yas n' havtalzaj baigaa baih daa. Muhliin irmegt gedeg chin' odoo ene uls nas barah gej baigaa gej helj baina uu? Jaahan oguulberzui, utgiin aldaagaa harmaar yumaa.
Зочин 2018-11-22 120.16.127.139
Orcs vs Orcs
Зочин 2018-11-22 64.119.16.93
Ард түмэндээ "хайр зарлаж" халамж хэтрүүлбэл Венесуэлийн араас бид гарцаагүй орно!!! Ер нь ч тэгээд орох замдаа хэдийн ороод хурдаа авч байгаа юм биш үү??? Улс төрчид дахин сонгогдож л байвал эх орон, ард түмэн сүйрч байсан ч падгүй бололтой!!! Өчигдөр орой С-1 ТВ-ээр Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, АИХ-ын дарга асан Гомбожав, сайд асан Хурц нар "VIP тодруулга" ярилцлагад оролцож хэлсэн ярьсан зүйлийг эргэж үзээрэй, та минь!!! Юу ч мэдэхгүй байж "зөнөг өвгөн" гэж үсчдэг залуус бол хэрэггүй дээ
Зочин 2018-11-22 202.21.125.130
Ганц нүүрснээс хамааралтай эдийн засагтай байвал ийм л болно шүү дээ. Түүхий эдээ боловсруулах үйлдвэрүүд хэрэгтэй гэдгийг л баталж өгч байна.
АРД 2018-11-22 66.181.167.194
30 хувийн санал дээр ард түмний 20 хувийн саналыг хадам ах путинтэй хамжиж өөрийнх рүүгээ уншуулж гарч ирсэн жанхууг огцруулахгүй толгойг нь илээд байвал Монгол улс тун удахгүй яг энэ халтар царайтын эх орон шиг болох болно. Жанхуугийн туйлын мөрөдөл бол Оросын Путин, Тажикистаны Э. Рахмон, Туркменистаны Г. Бердымухамедов нартай адил хэмжээгүй эрхт хаан болох. Хэмжээгүй эрхт хаан болох ажилдаа жанхуу аль хэдийнэ ханцуй шамлан орсон. Гол ажлыг өөрийн гэсэн толгойгүй оркуудаар хийлгэж байгаа.
Батнасан 2018-11-22 202.126.89.31
1995 онд Халтар царайт гэдэг Венесуэл кино гарч байлаа. Манай улсыг Венесуэл шиг болгохыг тэр үеэс л зорилоготойгоор хэрэгжүүлж эхэлж байсныг өнөөдөр бид ойлгох болов.
Зочин 2018-11-22 64.119.22.169
Манайд нноос ноолуураас өөр үйлдвэр хөгжиж чадахгүй жэнко топор 2 ын хослол ийм байдалд хүргэх нь гарцаагүй боллоо Венесуэлийн иргэд дүрвэх газартай харин бид
Хэ хэ манай жонху хүүк нарын ажил 2018-11-22 103.212.118.29
Жонху хүүкүүд монгол ялна гээд солиороод хятад эзлэх гэж байна гээд л үр дүн нэг иймэрхүү байхдаа
Топоор 2018-11-22 49.0.213.224
Тэгээд тийм л сайхан юм бол Хятад руугаа тонилооч, юу сайхан, дур сайхан гэдэг биз
Зочин 2018-11-22 202.179.25.176
Венесуэл улс нь ийнхүү улс төрийн хямрал гээч зүйл цаашдаа ямар үр дагавартай байдгийн тод жишээ болж байгаа юм.
Иргэн 2018-11-22 103.212.116.191
Манай дурак улс төрчид Венесуэлийн араас орох гэж байгаа юм биш үү
Топоор 2018-11-22 49.0.213.224
Улс төрчид нь гэхээсээ илүү ард түмэн нь эргээд социализмдаа ормоор байна гээд байгаа юм, тэгвэл Венесуэлээс ч "гоё" юм болно доо хэхэхэхэ