НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн тэргүүн Эрик Сольхайм албан тушаалаасаа огцорчээ. Түүний албан тушаалаасаа огцорч байгаа шалтгаан нь аяллын хэт их зардалтай холбоотой байсан гэнэ.
НҮБ-ын дотоод аудитын газар Эрик Сольхаймын аяллын зардалд шалгалт хийхэд тэрбээр нийт ажилласан хугацааныхаа буюу 668 хоногийн 529 хоногт нь зөвхөн аялж өнгөрүүлсэн бөгөөд үүндээ нийт 488 мянган ам.долларыг зарцуулсныг тогтоосон байна. Түүний энэ зардал нь 2014-2017 оны хооронд зарцуулсан хэмжээнээс хоёр дахин их юм байна.
НҮБ-ын бусад албан тушаалтнууд түүний энэ их хэмжээний хяналтгүй зардал нь тус байгууллагын нэр хүндийг эрсдэлд оруулж байгаа бөгөөд зарим гишүүн орон түүний үйлдлээс болж санхүүжилтээ зогсоох магадлалтай гэж үзсэн учраас ийнхүү түүнийг шалгахаар болжээ.
“Миний албан тушаалаасаа бууж байгаа явдал нь НҮБ-ын ашиг сонирхолд нийцэж байгаа гэдэгт итгэж байна. Бидний хамтран бий болгосон ололт амжилтуудаар хүн бүхэн бахархана гэдэгт итгэж байна” гэж тэрбээр хэлсэн үгэндээ дурджээ.
Эх сурвалж: THEGUARDIAN
Холбоотой мэдээ