Бөхчүүд БНСУ-ыг зорив

Хуучирсан мэдээ: 2018.11.21-нд нийтлэгдсэн

Бөхчүүд БНСУ-ыг зорив

Бөхчүүд БНСУ-ыг зорив

Монголын ширым бөхийн “Хангай” холбооны урилгаар БНСУ-ын бөхчүүд манай улсад өнгөрөгч аравдугаар сард ирсэн билээ. Хоёр орны ширым бөхийн холбоо хамтран ажиллах болсноо албан ёсоор мэдэгдэж байсан юм. Тэгвэл “Хангай” холбооны тэргүүн улсын заан М.Өсөхбаяраар ахлуулсан хэсэг бөхчүүд ширым бөхийн аварга шалгаруулах олон улсын нээлттэй тэмцээнд оролцохоор тус улсыг зорьжээ. Багийн бүрэлдэхүүнд улсын заан Д.Баасандорж, улсын харцага О.Хангай, улсын өсөх идэр начин Э.Энхбат, улсын начин Э.Даш, улсын начин Д.Тамир, аймгийн хурц арслан Ө.Сүхбат, аймгийн арслан А.Отгонбаатар, Г.Ганбаатар, Э.Сумъяабат нар багтсан байна.

БНСУ-ын үндэсний ширым бөхийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн энэ сарын 20-26-ны хооронд болж байна. Энэхүү тэмцээнд манай бөхчүүд 2011 оноос эхлэн оролцож эхэлжээ. Энэ жил албан ёсоор холбоодууд нэгдэж, зохион байгуулалтайгаар оролцохоор болсон байна. Энэхүү тэмцээний дараа хоёр орны бөхчүүд хамтарсан бэлтгэлд хамрагдах юм байна.

БНСУ-ыг зорьсон бөхчүүд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж