“Extacy” хамтлаг эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2018.11.21-нд нийтлэгдсэн

“Extacy” хамтлаг эргэн ирлээ

Одоогоос найман жилийн өмнө "MN25” телевизээс санаачилсан “Making the Band 2” шоунаас найман  охиныг шигшин,  “Extacy”  хамтлаг  үүссэн түүхтэй. Тус  хамтлаг анх гарч ирэхдээ урьд өмнө нь байгаагүй найман охидыг нэгэн цул болгон урлагийн ертөнцөд тэсрэлт хийнэ гэж  байсан ч төд удалгүй гишүүдээ цөөлж нам жим болсон.   Анх  найман гишүүнтэй байсан тус хамтлагийн гишүүд хувийн шалтгаанаар хамтлагаас гарсаар сүүлд гурван гишүүн үлдсэн байдаг.

Тэгвэл тэд найман жилийн дараа  шинэ уран бүтээлдээ орохоор болжээ. Энэ талаар хамтлагийн ахлагч Б.Түвшинзаяа буюу Азу “Одоогоор хамтлаг маань Азу, Дөлгөөнөө, Номио гэсэн гурван хүний бүрэлдэхүүнтэй байгаа. Бид гурав СУИС-ийн оюутан цагийн найзууд. Дөкө маань хамтлагийн үндсэн гишүүн. Азу миний бие анхнаасаа л хамтлагийн ахлагч байсан. Номио маань сүүлд хамтлагт маань орсон.  Манай хамтлаг байгуулагдаад найман жил болчихож. Бид шинэ жилийг тохиолдуулаад шинэ уран бүтээлийнхээ ажилд ороод явж байна. "Ex­tacy" хамтлаг та бүхэнтэй дахин уулзах гэж байгаадаа баяртай байна” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа ярьжээ.

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж