Монголч эрдэмтэн Бямбын Ренчиний мэндэлсний 113 жил өнөөдөр тохиолоо

Хуучирсан мэдээ: 2018.11.21-нд нийтлэгдсэн

Монголч эрдэмтэн Бямбын Ренчиний мэндэлсний 113 жил өнөөдөр тохиолоо

Монголч эрдэмтэн Бямбын Ренчиний мэндэлсний 113 жил өнөөдөр тохиолоо

Дэлхийн Монгол судлалын гарамгай эрдэмтэн, Еншөөбүү овогт Бямбын Ренчиний мэндэлсний 113 жилийн ой өнөөдөр /2018.11.21/ тохиож байна.  Б.Ренчин 1905 оны энэ өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Булсарай хэмээх газар Б.Раднаажавын ууган хүү болон мэндэлсэн билээ.

XX зууны их зохиолч, Монголч эрдэмтэн Бямбын Ренчиний бүтэн нэр нь Ринчендорж бөгөөд өвөг аавынхаа нэрээр “Бямба” хэмээн овоглох болжээ. Эцэг нь халх, эх нь Цогт тайжийн удмын Сонгоол Боржигон буриад хүн байж. Түүний монголын утга зохиолын түүхэнд оруулсан хувь нэмэр өнөөдөр ч үнэ цэнээ хадгалсаар буй.

Нэрт эрдэмтэн их ёгт үгтэй хүн байсныг зохиолчид дурсдаг. Жишээ нь, Монголын эмэгтэйчүүдийн хорооны дарга С.Удвалын туслахаар олон жил ажилласан зохиолч Д.Лхасамбуугийн ярьсан шогт өгүүлснээр: Ю.Цэдэнбал дарга, Монголын Эмэгтэйчүүдийн Хороон дарга С.Удвал гуайг дуудаж гэнэ. С.Удвал гуай боджээ. "Зө хө саяхны бүгд хурал дээр ажил муу" гэж бангадуулсан П.Дамдин Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны сайдаасаа Улс төрийн товчооны орлогч гишүүн, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга болж дэвшсэн шүү дээ. "Ажил сайтай" гэж тус бүгд хурлын илтгэлд сайшаагдсан Монголын Эмэгтэйчүүдийн Хорооны дарга юунаасаа ч айх билээ дээ гэж бодсоор даргын өрөөнд орж гэнэ. Дараа нэг л янз муутайхан сөлөлзөн холхиж, саравч юугаа зүлгэснээ:

-За чи өргөдлөө бич гэжээ.

-Юун тухай өргөдөл вэ? гэхэд нь

-Тэтгэвэртээ гар гэжээ. Ийнхүү С.Удвал гуай халагдсаны дараахан:

-Одоо хэн Эмэгтэйчүүдийн Хороон дарга болох вэ? гэсэн таавар олны дунд оньсого болжээ. Тэр тухай Б.Ринчен  багшаас асуусанд:

-Эмгэн болж үсээ авдаггүйгээр нь Э.Оюуныг тавьж мэднэ.

Эхнэр авч эрээ баталдаггүйгээр нь Д.Тарвааг тавьж мэднэ.

Эмс охидыг шүлэглэн магтдагаар н Б.Явуухуланг өргөмжилж мэднэ.

Эцсийн эцэст хэнийг тавихыгаа Бал дарга бус АЖАА МАМ  мэднэ гэжээ. Энэ мэт түүний хөгжилтэй хэрнэ бодууштай ёгт хэлсэн үгийн түүх олон бий.

Их зохиолч, дуун хөрвүүлэгч Б.Ринчен англи, франц, герман, чех, польш, эсперанто, орос хэлийг гаргууд эзэмшсэн бөгөөд эсперанто хэлний сурах бичгийг зохиосон юм. Олноо Ри багш хэмээн хүндлэгдсэн соён гэгээрүүлэгч, нэрт эрдэмтэн маань 1977 оны гуравдугаар сарын 4-нд таалал төгссөн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж