Байгаль нуурын усны төвшин эрсдлийн хэмжээнд хүрэв

Хуучирсан мэдээ: 2015.02.21-нд нийтлэгдсэн

Байгаль нуурын усны төвшин эрсдлийн хэмжээнд хүрэв

Фото: Владимир Смирнов / РИА Новости

 

Байгаль нуурын усны төвшин нэг см-ээр доошлан 456 метрийн хэмжээнд очжээ. “Байгалын усны төвшин 456,0 метр” хүрлээ гэж Оросын усны нөөцийн газрын дарга Марина Селиверстова  Байгаль орчны яамны шуурхай зөвөлгөөн дээр мэдэгдсэн байна.

 

Ийм байдал сүүлийн 90 жилийн дотор үүсчээ. Байгаль нуурын усны төвшнийг Оросын Засгийн газар тогтоож өгсөн ба тэр нь 457-456 метрийн төвшинд байдаг. Нэгдүгээр сарын сүүлчээр, Эрхүү мужийнханд онцгой комисс хандан усаа хэмнэхийг санал болгосон байна. Засгийн газрын комисс Буриад болон Эрхүү мужид онц байдлын дэглэм зарласан юм.

 

Экологчид Байгалын ус дундарч буйг Ангарын, Эрхүүгийн Братскийн, Усть-Илимскийн, Богучанскийн усан цахилгаан станцуудын ажиллагаатай холбож байгаа. Мөн цаг уурын өөрчлөлт нөлөөлжээ. Нуур өнгөрсөн онд усны авах ёстой сэлбэлтийн дөнгөж 67 хувийг авсан байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж