Шойгугийн гэр бүлийн үйлдвэрт бүгд хуулийн дагуу. Фото: РИА "Новости"
Өмнө нь Онцгой байдлын яамыг тэргүүлж байсан өнөөгийн Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн эхнэр 90-ээд оны эхээр өөрийн бизнесийг явуулж иржээ. Тэр үед Шойгугийн эхнэр нь нөхрийнхөө орлогч байсан Сергей Хетагуровын эхнэрийн хамт "Альбион-АГ» гэдэг консалтингийн компани байгуулсан ба 2000-аад онд "Экспо-ЭМ» жуулчны компанийг удирдан барилгын "Барвиха, 4» компанийг үүсгэн байгуулжээ.
Одоо Ирина Шойгу албан ёсоор бизнест оролцдоггүй ч түүний нэрийн компаниуд нь улсын захиалгаар хөрөнгө босгосоор байна. Рособоронэкспорт, "Калашников» концерн, Вологодскийн оптик-механикийн завод зэргийн Батлан хамгаалах яамтай холбоотой байгууллагууд "Экспо-ЭМ» компанитай байнга гэрээ байгуулж байгаа гэнэ. Тэд 25 гэрээг 65,5 сая рублийн өртөгтэйгээр байгуулан хэрэгжүүлж байна.
Гэвч энэ бүгд хуулийн дагуу хийгдсэн ч эхнэр нь тэр бизнест хамаагүй мэт байгаа харагддаг аж.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР