"Төрийн гурван өндөрлөгийн дундаас нийгмийг үймээнд турхирлаа"

Хуучирсан мэдээ: 2018.11.21-нд нийтлэгдсэн

"Төрийн гурван өндөрлөгийн дундаас нийгмийг үймээнд турхирлаа"

"Төрийн гурван өндөрлөгийн дундаас нийгмийг үймээнд турхирлаа"

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 14 дүгээр дүгнэлтийг хүлээж авах эсэхийг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувийн саналаар  Үндсэн хуулийн цэцийн 14 дүгээр дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дунд суудлын хуралдаанаараа Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно.” хэмээн хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

Сонгуулийн дүнд байгуулагддаг Улсын Их Хурал болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэлд нь хүлээлгэх хариуцлагыг илтэд ялгавартайгаар, тухайлбал Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшин сонгогдож тангараг өргөн, бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн Улсын Их Хурлын гишүүнд хүлээлгэх энэ төрлийн хариуцлагыг хуульчлаагүй нь Үндсэн хуулиар баталгаажсан шударга ёс, тэгш байдлын зарчмыг алдагдуулсан, Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалтыг зөрчсөн байна хэмээн үзсэн юм.

Тус байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

Сүүлийн үед нийгмийг үймээн самуунд турхирч байгаа асуудал яригдах боллоо. Үндэсний аюулгүй байдлын гишүүн, төрийн гурван өндөрлөгийн дундаас нийгмийг үймээн самуунд турхирч жагсаал цуглаан хийнэ, цэрэг хүчнийг цуглуулна гэдэг асуудал яригдаж байна. Баримттай, ирсэн цугласан нь,  юу ярьсан зэрэг бүх хүнийх нь баримт зураг хөрөг, бичлэг нь үлдсэн л байна лээ. Монгол Улс төрт ёсны уламжлалтай. Үндсэн хуульд захирагддаг, хуулиа дээдэлдэг ардчилсан улс. Ард түмэн төлөөллөө сонгоод муу нэртэй, муухай зүстэй  хэдэн хүн энд ажил хийх гэж аядаж байгаа. Чадахгүй бол УИХ тарах хэрэгтэй гэдэг асуудлыг би ярьж байгаа. Тарахынхаа өмнө Засгийн газар огцрох ёстой. Үндсэн хуулийг өдөөн турхирч, Үндсэн хуулийн зөрчил  рүү  түлхдэг байдлыг  төрийн өндөрлөгүүд  улс төрийн хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хүмүүс ярихаа болимоор байгаа юм. Өнгөрсөн хугацаанд миний зохион байгуулж байсан жагсаал цуглаан, улс төрийн акцууд Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд зохион байгуулагдаж байсан юм шүү. Гэтэл өнөөдөр Үндсэн хуулийн зөрчил рүү явуулах хэмжээний нийгмийг эмх замбараагүй үймээн самуунд өдөөн турхирсан байдлыг Үндсэн хуулийн хүрээнд ажиллах үүрэгтэй хариуцлагатай хүмүүс  хийж байгааг ойлгохгүй байгаа. Энэ үйлдлээ болих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

Үндсэн хуулийн цэц гэдэг энэ байгууллага миний ойлголтоор төрт ёсны хууль зүйн эрхзүйн хэм хэмжээний дээд оргил. Бүх шүүгчийн дээр байдаг байгууллага. Энэ ч утгаар Цэцийн дээр зөвхөн хөх тэнгэр бий гэж хэлдэг. Харамсалтай нь, Цэц өнөөдөр  хуулийн байгууллагуудтайгаа адилхан улстөрчдийн гарт орж улстөржиж байгаа байдал нь хэтэрч байна. Өнөөдрийг хүртэл Хэнтий аймгийн тойрог төрд төлөөлөлгүй байна. Өнгөрсөн хугацаанд 60 тэрбумын талаар ээлжит бус чуулганыг хэлэлцэхийг хүссэн боловч ээлжит бус чуулган зарлагдаагүй. Мөн Цэцэд хандсан боловч өнөөдрийг хүртэл хариу алга. Цагаан дээр хараар бичсэн хуулиа дагах үгүй эсэх дээр тулж ирээд байна. Өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр бус М.Энхболд гэсэн улстөрч байна гэж би харж байгаа. М.Энхболд гэдэг хүн Д.Одбаярыг томилсон байж болно. Энэ хоёр хүн ашиг сонирхлын зөрчилтэй байж  болно.  Эсвэл Үндсэн хуулиас ээлжит бус чуулган зарлана гэдэг заалтыг хасах үгүй бол энэ заалтыг дагахаас өөр арга байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж