Австралийг хоёр далайн шуурга ниргэв

Хуучирсан мэдээ: 2015.02.21-нд нийтлэгдсэн

Австралийг хоёр далайн шуурга ниргэв

 

Австралид хоёр хүчтэй шуурга дэгдсэнээс гэрэл цахилгаан тасарч, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Квийнслэнд мужид өчигдөр /II.20/ өглөө Марсиа нэртэй далайн шуурга гамшгийн тавдугаар зэрэгтэй тулж ирсэн ч хүч нь хоёрдугаар зэрэгт хүрч сулраад байгаа аж. Далайн шуурганы улмаас тус мужид 53 мянган өрх гэрэл цахилгаангүй болжээ. Үүнтэй зэрэгцэн гамшгийн дөрөвдүгээр зэрэгтэй Лам далайн шуурган Австралийн хойд хэсгийн алслагдмал нутгуудыг ниргэж байна.

 

Одоогоор хүчтэй далайн шуурганы улмаас хүний амь нас эрсдсэн талаар мэдээлэл байхгүй байна. Далайн шуурганы бүс нутгуудад сургууль цэцэрлэг, албан газрууд хаалгаа барьж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, түр хоригдох байруудад авчирчээ.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж