Зэргэлдээ ертөнцийн мэт уран барилгууд

Хуучирсан мэдээ: 2018.11.21-нд нийтлэгдсэн

Зэргэлдээ ертөнцийн мэт уран барилгууд

Зэргэлдээ ертөнцийн мэт уран барилгууд

Хүн бүхний мэддэг дэлхийн долоон гайхамшгаас ч илүү гайхалтай барилгууд дэлхий дээр цөөнгүй байдаг. Орчин үеийн архитектур, инженер, уран барилгын гайхалтай шийдлүүд болсон, хараа булааж, сэтгэл татам содон сонин барилгуудын тухай энэхүү нийтлэлээс  үзээрэй.

Лянхуа цэцгэн барилга- Хятад, Жиансу муж

Тус мужийн Ү Жин дүүргийн төвд байдаг дэлбээгээ дэлгэж буй лянхуа цэцгийг дүрсэлсэн барилгыг бүтээсэн архитектур нь жилийн аль ч улиралд хаврын эхэн сар мэт шинэ соргог, өөдрөг мэдрэмжийг төрүүлж байхын тулд энэ санааг гаргасан гэдэг. Тус барилгын дотор хот төлөвлөлтийн албаны оффис байдаг аж.

Альпийн нуруун дээрх зочид буудал

Уулын оройд, үүлсийн дунд байрлах энэхүү гайхалтай зочид буудлын барилгыг Андрии Рожко хэмээх хүн өндөр уулсын сүрдэм дүр төрхөөс санаа авч барьжээ. Зочид буудал нь байц хадыг зүсэж, доош суусан мэт байрлалтай бөгөөд урт тал нь бүхэлдээ шилээр хийгдсэн байна.

Лянхуа сүм- Энэтхэг, Бахапур тосгон

Лянхуа цэцгийг дүрсэлсэн бас нэгэн уран барилга болох Энэтхэгийн Бахапур тосгоны мөргөлийн цогчин сүм нь шашин, арьс өнгөнөөс үл хамааран хүн бүрд нээлттэй байдаг.  Сүм рүү орох нийт есөн хаалга байдаг бөгөөд төв танхим нь олон шашны эв нэгдэл, найрамдалтай байдлыг дүрсэлжээ.

Шоо дөрвөлжин байшингууд- Нидерланд, Роттердам

Нийт 40 шоо дөрвөлжин байшингуудаас бүрдэх цогцолбор барилга нь Роттердам хотын Оверблаак гудамжинд байрладаг. Байшингуудын дунд ороод зогсвол дэлхий ертөнц тэр чигтээ урвуугаа харсан мэт мэдрэмжийг төрүүлдэг байна. Байшин болон цонхных нь бүх өнцөг зөвхөн 90 болон 45 хэмийн налуугаас бүрдсэн уг сонирхолтой цогцолборыг Пиет Блом гэх архитектур бүтээжээ.

Атомиум- Бельги, Брюссель

Холоос бол жирийн нэг төмрөөр хийгдсэн цутгамал байгууламж мэт харагдах Атомиум нь дотроо олон хонгилуудтай бөгөөд түүнийг нь дагаж явсаар бөмбөлгөн хэсгүүд болон түүн доторх музей, ресторанд орж үзэх боломжтой. Хэлбэрийг нь төмрийн атомын бүтцийг дуурайлган, 165 тэрбум дахин өсгөн хийжээ.

“Урлаг, шинжлэх ухааны хот”- Испани, Валенсия

Орчин үеийн архитектур болон инженерийн гайхалтай шийдэл болсон тус барилга нь Валенсия хотын усан парк дээр байрладаг. Уран зөгнөлт киног санагдуулам энэхүү чамин барилга нь худалдааны төв, Imax кино театр, цэцэрлэгт хүрээлэн, шинжлэх ухааны музей болон усан парк гэсэн таван хэсгээс тогтдог.

Гейдар Алиевийн төв- Азербайжан, Баку

Гейдар Алиевийн төв нь Баку хотын хамгийн алдартай, тансаг уран барилга юм. Харь гаригийн мэт дүрслэлүүдийг гаргах дуртай эмэгтэй архитектур Заха Хадидын гараар тус барилга сүндэрлэжээ. Дотор нь оффис болон үзэсгэлэнгийн танхим байрладаг байна.

Эмпориа худалдааны төв- Швед, Малмо

Гадаргуу нь бүхэлдээ хоёр давхар, тахир шилнүүдээс бүрдэх тус барилга нь Скандинавын орнууд дахь хамгийн том худалдааны төвийн барилга юм. Барилгын дотор ч бас өнгө өнгийн цахилгаан болон урсдаг шатнууд, сандлын оронд савлуур болон босоо цэцэрлэгт хүрээлэн байдаг.

Ла Муралла Роха ин Калпе- Испани

Нэр нь “улаан хана” гэсэн утгатай тус барилга нь газар дундын тэнгисийн орнуудын хэв маягийг тусгасан цогцолбор хороолол юм. Барилгын гадна тал нь бүхэлдээ улаан ч дотор тал нь нил ягаан болон цэнхэр өнгөтэй аж.

Шинжлэх ухааны музей- Сингапур

Аяга хэлбэртэй лянхуа цэцгийн дэлбээнүүдийг санагдуулам тус барилга нь Сингапурын алдартай уран барилгуудын нэг билээ. Ард нь байх дээвэр дээрээ завьтай, тэнгэр баганадсан гурван барилга нь мөн Сингапурын архитектурын гайхамшгийг харуулсан, алдарт Marina Bay Sands зочид буудал юм.

Нийслэлийн хаалга- АНЭУ, Абу Даби

Бүхэлдээ 160 метрийн өндөртэй тус барилга нь Абу Дабид хамгийн өндөрт тооцогдог. Тус барилга нь “дэлхий хамгийн налуу барилга” хэмээх ангиллаар Гиннесийн дээд амжилтыг эвдсэн. Тус барилгын хазайлтын өнцөг нь 18 хэм бол Пизагийн цамхаг 4 хэм байдаг.

Гуггенхаймын музей- Испани

Архитектур Филип Жонсон тус барилгыг манай цаг үеийн хамгийн шилдэг байгууламжаар нэрлэсэн байдаг. Музей нь дотроо байнгын болон түр үзэсгэлэнгийн танхимуудтай.

Соёл урлагийн төв- Австри, Грац

Тус барилгыг “нөхөрсөг харийнхан” эсвэл “халим” хэмээн хочилдог.  Харин архитектур нь нэг эстэн амёбыг дүрсэлж хийсэн байна.

 

 

Эх сурвалж: Brightside.me

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж