Шар дэлээс анх удаа зөөлөн биет амьтны олдвор олджээ

Хуучирсан мэдээ: 2018.11.21-нд нийтлэгдсэн

Шар дэлээс анх удаа зөөлөн биет амьтны олдвор олджээ

Шар дэлээс анх удаа зөөлөн биет амьтны олдвор олджээ

Үлэг гүрвэлийн төв музей тав дахь жилийн ойгоо угтан эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна. Өнөөдрөөс /2018.11.21/эхэлж буй уг хуралд оюутан суралцагчид болон аймаг орон нутгаас ирсэн эрдэм шинжилгээний ажилчид судалгааны дүнгээ танилцуулж байгаа юм.

Уг бага хурлын хүрээнд хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Оюунлаг оюутан-2018” эрдэм шинжилгээний бага хурлын үеэр ШУТИС-ын Геологи уул уурай судлалын тэнхимийн төгсөх ангийн оюутан Н.Гангааням “Шар дэл орчмын геологийн тогтоц, фауны судалгаа”-ны явцад эртний төрөл зүйлд хамаарах зөөлөн биет илрүүлсэн байна. Энэ нь оюутнуудын хувьд хээрийн судалгааны явцад илрүүлсэн анхны тохиолдол болж байна гэдгийг тус музейн захирал Н.Жавзмаа онцолсон. Одоогоор дээрх олдворыг судлах ажил үргэлжилж байгаа гэнэ.

ШУТИС-ын Геологи уул уурай судлалын тэнхимийн төгсөх ангийн оюутан Н.Гангааням: 

“Шар дэлийн нуруу орчмоос өмнө нь сээр нуруугүй зөөлөн биет амьтан олдож байгаагүй гэдгээрээ онцлог. Одоогоор би хясаа дун болон сээр нуруугүй амьтныг олсон. Үлдсэн дээжүүдийг цаашид судална” гэлээ.

Энэ удаагийн хуралд Богд Хааны ордон музей, Дорноговь аймгийн музей, Төв аймгийн музей, Говь-сүмбэр аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан, оюутан зэрэг 70 гаруй хүн оролцож байна. Энэ үеэр Богд хааны ордон музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Лхагвасүрэн Монгол цамын учир холбогдлын талаарх илтгэл тавьсан юм. Энэ талаар тэрбээр “Цам бол буддын шашны зан үйл. Нөгөө талаараа урлагийн төрөл зүйлд хамаардаг. Анх Энэтхэгт үүсэж, Төвдөд дэлгэрснээр улмаар Монголд дамжиж орж ирсэн гэж үздэг. Цам нь 1723 онд хамгийн анх Ойрдын зүүн гарын улсад үүссэн түүхтэй”  хэмээлээ. Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурал нь маргааш шим ертөнцийн судлал сэдвээр үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж