Үнэрч нохой, рентген төхөөрөмжид найдах хэрэггүй Гаалийнхан

Хуучирсан мэдээ: 2018.11.21-нд нийтлэгдсэн

Үнэрч нохой, рентген төхөөрөмжид найдах хэрэггүй Гаалийнхан

Үнэрч нохой, рентген төхөөрөмжид найдах хэрэггүй Гаалийнхан

“Хилээр хар тамхи орж ирээд байхад цагдаа нар дотооддоо хар тамхи хэрэглэгчидтэй мянга тэмцээд яах юм бэ”. Энэ бол Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын мөрдөгчийн хэлсэн үг юм.

Үнэндээ ч хил, гааль, мэргэжлийн хяналтынхны хаагуур нь  хар тамхи нэвтрүүлээд,  оруулаад ирэв гэмээр сэртхийлгэм хэргүүд Хар тамхитай тэмцэх газарт шалгагдаж байна.

Тус газраас өгсөн мэдээллээр 2018 онд энэ төрлийн гэмт хэрэг 162 бүртгэгдэж, 312 хүн холбогдсон нь өнгөрсөн жилийнхээс 78 хэргээр өсчээ.  Хамгийн ноцтой нь эдгээр хэрэгт охид, бүсгүйчүүд холбогдох болсон. Хүүхэд төрүүлээд удаагүй, нялх биетэй эмэгтэй хар тамхины хэрэгт холбогдож ял авсан байхын зэрэгцээ хүүхэд хөхүүлдэг эмэгтэй хар тамхи хэрэглэж байгаад баригдсан тохиолдол ч гарчээ.  Өөрөөр хэлбэл, хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг зөвхөн залуус хэрэглэдэг гэж ойлгох нь өрөөсгөл болж хувирч байна.

Мөн уг хэрэгт холбогдогч нь насны хувьд залуужсаар ерөнхий боловсролын сургуулийн 13 настай сурагч холбогджээ. Хэрэглэсэн бүтээгдэхүүн нь Монголд байдаггүй мөс, айс зэрэг гаднаас орж ирдэг бүтээгдэхүүнүүд аж.

Хамгийн гол нь эдгээр хориотой бүтээгдэхүүнийг Монголын хилээр яаж нэвтрүүлээд байна вэ?.  Хил, гааль, мэргэжлийн хяналтынхны мэргэжлийн ур чадвар дутаад байна уу, эсвэл  эдгээрийг илрүүлэх техник технологи нь дутаад байна уу?.

Өмнө нь гаалийнхан хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг кг-аар нь илрүүлсэн тухай мэдээлдэг байсан бол одоо энэ тухай бараг сонсогдохоо болиод уджээ.

Магадгүй энэ нь хориотой бүтээгдэхүүнийг оруулж ирэх арга хэлбэрээ өөрчилсөнтэй нь холбоотой байж болох юм. Учир нь байгалийн гаралтай олсны ургамал геройн зэргийг ачаа, тээшиндээ хийгээд орж ирэхийг оролддог байсан арга өөрчлөгджээ. Хэдхэн граммыг үс, хувцсандаа, эсвэл амандаа нуух, тэр бүү хэл АНУ-аас илгээмжээр хүртэл илгээж, хүний санаанд оромгүй арга техник ашиглах болжээ. Ингэхдээ лабораторийн аргаар нийлэгжүүлж гаргаж авсан, хүчтэй үйлчилгээтэй, өндөр үнэтэй мeтафетамины төрлийн мөс, LCD зэрэг нийлэг бодисуудыг оруулж ирэх нь нэмэгджээ. Ийм бүтээгдэхүүнийг үнэрч нохой, рентген багаж хоёр ашиглан илрүүлнэ гэдэг өвсөн дотроос зүү эрэхтэй адил зүйл болж хувирч буй аж.

Дэлхий дахин энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд дагуулаад шинэ арга хэлбэр ашиглах шаардлагатай гэж үзэж байна. Энэ нь хил, боомтуудад ажилладаг хүмүүсээ мэргэшүүлж, сургаж авах. Өөрөөр хэлбэл, Монгол Улс дэлхийн жишгээр цагаан тахалтай тэмцэх арга хэлбэрээ өөрчилж, хил, гаалийнхныг сурган, мэргэшүүлэх шаардлагатай болж байна. Ингэснээр энэ төрлийн гэмт хэргийн тоог бууруулах бүрэн боломжтой болно.

Учир нь хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хилээр нэвтрүүлэлгүй зогсоодог болчихвол дотоод дахь хар тамхи худалдан борлуулдаг сүлжээ амьдрах боломжгүй болж, тэр хэрээр хэрэглэгчийн тоог буууруулж чадах юм.

Үндэстэн дамнасан хар тамхины наймаачидтай тэмцэх арга нь хилийн дээс нэвтрэхээс нь өмнө илрүүлж, устгах арга хэмжээ авах явдал гэдгийг олон улсын байгууллагууд ч зөвлөж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж