Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг чөлөөлөхийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2018.11.21-нд нийтлэгдсэн

Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг чөлөөлөхийг дэмжлээ

Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг чөлөөлөхийг дэмжлээ

Төсвийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж, 100 хувь дэмжив. Энэ асуудлыг УИХ-ын дарга М.Энхболд Байнгын хороонд танилцууллаа.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар нь Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас  түдгэлзүүлж өгөх хүсэлтийг УИХ-ын даргад ирүүлсэн гэдгийг онцлов.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар сайн жишгийг харуулж байгааг онцлоод, Засгийн газар, Ерөнхий сайдын  зүгээс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох талаар мэдэгдсэн эсэхийг тодруулав.

УИХ-ын дарга М.Энхболд “Өнөөдрийн байдлаар Ерөнхий сайд, Засгийн газрын зүгээс Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцсон, тооцохоор ярьсан асуудал байхгүй байна” гэж хариулав.

Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан асуудалтай нэр холбогдсон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга, Барилга, хот байгуулалтын яамны Дэд сайд нарыг албан тушаалаас нь огцруулсан” гэж нэмэлт тайлбар өглөө.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж