“Хөх Монгол” бүлгэмийг террорист үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.21-нд нийтлэгдсэн

“Хөх Монгол” бүлгэмийг террорист үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэжээ

“Хөх Монгол” бүлгэмийг террорист үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэжээ

"Даяар Монгол", "Хөх Монгол" бүлгэмээс өнөөдөр /2018.11.21/  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

"Хөх Монгол" бүлгэмийн тэргүүлэгч Б.Энхбат "Намайг сүүлийн арван жилийн хугацаанд шоронд байхад манай хөдөлгөөнийг олон янзаар бутаргаж, тараах гэсэн оролдлогууд хийгдэж байсан. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бусад төрийн бус байгууллагуудад цагдаа, прокурорын газар ямар нэгэн хэрэг үүсгэдэггүй. Гэтэл зөвхөн манай байгууллагад УПЕГ 2018 оны тавдугаар сард хавтаст хэрэг үүсгэсэн байна. Бид сүүлийн нэг жилийн хугацаанд ямар нэгэн хөдөлгөөн, жагсаал цуглаан, төрийн эсрэг үйл ажиллагаа огт явуулаагүй байсан.

Үүсгэсэн хавтас хэрэгт эрүүгийн хуулийн 20 дугаар зүйлийн 2.2-т зааснаар "Террорист үйл ажиллагаа явуулсан", 13.5-д мөн зааснаар "Бусдыг заналхийлж сүрдүүлсэн" гэх заалтаар эрүүгийн хэрэг үүсгээд явж байна. Мөн өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Прокурорын дэргэдэх "Тусгай субъектүүдийг шалгадаг" байгууллагыг татан буулгасан байна.

Ингэснээр УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд болон хууль хяналтын байгууллагынханд дураараа аашлах боломжийг олгож байна гэсэн үг. Иймд бидний зүгээс тус байгууллагыг дахин байгуулах шаардлагыг төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан Прокурорын газарт бид хэд хэдэн албан өндөр тушаалтныг ч мөн шалгаж өгөх тухай хүсэлт гаргасан. Үүнд Сангийн Сайд Ч.Хүрэлбаатар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд асан Д.Оюунхорол нарыг шалгуулахаар хүсэлт өгсөн. Тэгтэл эдгээр хүмүүсийг цагдаагийн байгууллага шалгаж амжаагүй байтал гүтгэж, заналхийлж айлгасан гэх үндэслэлээр зөрчлийн хуулиар гомдол гаргаад хэрэгсэхгүй болгодог болжээ. Тиймээс Монгол Улсын УИХ, Засгийн газарт ажилладаг нэр бүхий найман хүнийг УПЕГ-ын дэргэд түр байгуулагдсан "Мөрдөн шалгах хэлтэс"-т шалгаж өгөхийг хүссэн хүсэлт гаргаж байна" гэдгийг онцоллоо.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж