ЖДҮХС-тай холбоотой асуудлыг шалгах Түр хороо байгуулах төсөл өргөн барилаа | News.MN

ЖДҮХС-тай холбоотой асуудлыг шалгах Түр хороо байгуулах төсөл өргөн барилаа

ЖДҮХС

ЖДҮХС-тай холбоотой асуудлыг шалгах Түр хороо байгуулах төсөл өргөн барилаа

ЖДҮХС-тай холбоотой асуудлыг шалгах Түр хороо байгуулах төсөл өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганболд, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа нар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой асуудлыг шалган судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулснаа Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Нийгмийн зорилтот бүлэг, тэр дундаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор уян хатан, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог зээлээс УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд өөрийн болон хамаарал бүхий компанидаа зээл авсан асуудлын хүрээнд Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн төдийхнөөр хариуцлагын асуудал хязгаарлагдсан.

Засгийн газар, тэр дундаа Сангийн яамнаас ажлын хэсэг гарган ЖДҮ-ийг хөгжүүлэх сан болон Засгийн газрын бусад сангийн үйл ажиллагааг шалгаж байгаа гэх боловч тодорхой үр дүн гараагүй байна. Түүнчлэн ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээж байгаа албан тушаалтан алга. Үүнд иргэд, олон нийт ихэд шүүмжлэлтэй хандаж, буруутай этгээдэд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэхийг төрөөс шаардаж байна.

Түүнчлэн асуудалд холбогдсон Засгийн газар өөрийгөө шалгаж байгаа, эрх мэдэл бүхий төрийн өндөр албан тушаалтан уг асуудалд холбогдсон зэрэг нь шалгалтын үр дүнд сөргөөр нөлөөлж болзошгүй бөгөөд үнэн зөв, бодит мэдээлэл гарна гэдэгт иргэд, олон нийт итгэхгүй байна.

Иймд УИХ-ын нэр бүхий гишүүд бид УИХ-аас хараат бус, бие даасан байдлаар ажиллах Түр хороог байгуулж, үүсэн асуудлыг хянан шалгах нь зүйтэй гэж үзээд тогтоолын төсөл боловсрууллаа хэмээн танилцуулгад дурдсан байна.

Эх сурвалж: PARLIAMENT.MN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2018-11-21 202.179.24.108

Хулгайч хулгайчийг бариарай гэдэг шиг л юм болж байхав шив Муухан Найруулсан Номтойбаярын тавилттай Жүжиг Гол дүрд Концесс Номтойбаяр 60н Тэрбум МЭнхболд туслах дүрүүдэд Унтаахай Оюунхорол Бензин Содбилэг Согтуу Ундраа гэх мэтчилэн Этгээдүүдын Үзэгчгүй Жүжиг

Avatar

Зочин 2018-11-21 124.158.111.6

Том хулгайч нь жижиг хулгайчаа шалгадаг юм байна. Том хулгайчийн хэн шалгах болж байна даа...

Avatar

Зочин 2018-11-21 173.208.36.169

Хурдхан шиг огцруулах хэрэгтэй. Одоо биднээс шулж мөлжих сан үлдсэн үү.

Avatar

Зочин 2018-11-21 108.62.70.69

Аудитын Хүрэлбаатар уг нь ажлаа сайн л хийж байсан ш дээ. Даанч ЖДҮ гусцан болохоос

Avatar

Зочин 2018-11-21 170.130.66.212

Яндашгүй шуналт Янгугийн Содбаатараа чи ажлаа өгч ОГЦОР. Олон давхар дээлтэй халууцахгүй байна уу

Avatar

Зочин 2018-11-21 108.62.70.69

Хүрэлсүх сайд ч ЖДҮХС-ийн зээлийг тараасан нь улам л тодорхой болж бна даа

Avatar

Зочин 2018-11-21 170.130.66.136

Худлаа үнэн үхэр малаар хаацайлаад шударга царайлаад байгаа гишүүдээ 3 хувиар авсан бидний мөнгийг маниуст буцаагаад 36 хувиар шахдагаа болиорой. Ингэлээ гээд та нар сайнаа үзэхгүй шүү. \nУлаан, Энхтүвшин мэтийн хөгшин клюкозуудаас одоо шинэ салхи хүлээх хэрэггүй ээ. Хаан хувийн ашиг байна тэнд л наад өвөө нар чинь явж байна.

Avatar

Зочин 2018-11-21 170.130.66.49

За тэгээд ждү авсан хүмүүс нь би аваагүй ээ гээд гүрийгээд байдаг. Тэр сангийн хүмүүс нь өгсөөн гээд байдаг. Аваагүй бол мөнгө нь хаашаа орчихвоо. Олж аваад нэг үйлдвэр байгуулаад хүн шиг амьдраад улсаа хөгжүүлчих юмсаан

Avatar

Зочин 2018-11-21 170.130.66.212

Энэ Засгийн газар ЖДҮ-чдээ зайлуулж чадахгүй бол чаддаг хүнд нь ажлаа өгмөөр юм

Avatar

Зочин 2018-11-21 170.130.66.129

“Хоньчин” Амарбаясгалан, “Үхэрчин” Энхбаяр нар ЖДҮ-гийн мөнгөө буцааж өг. Идсэн уусан чинь багадаагүй шүү

Avatar

Зочин 2018-11-21 173.208.36.167

hmmm hmmm

Avatar

Е 2018-11-21 122.201.24.242

Хулгайч хулгайчаа шалгана гнэн үү. Хаха

Avatar

Зочин 2018-11-21 170.130.66.212

Ардыг хагаралдуулж ханахгүй байна уу эрхэм Улстөрчид өө

Avatar

zochin 2018-11-21 66.181.186.162

ene kontseschin nukhur khulgaychdyg shalgana genee, ulger

Avatar

zochin 2018-11-21 139.5.218.28

mash zuv shv ingej bj l 3 huvin huutei zeel jijig dund uildverlelig hurj ard irgedin amidral saijirj ajilin bair nemegdene

Avatar

Зочин 2018-11-21 112.72.11.120

Зөв шүү сайн шалгаад өг

Avatar

зочин 2018-11-21 124.158.105.50

эдний хажууд хошин шогийн жүжигчид цаашаа л юм байна ,ичих булчирхайгүй амарч юм уу

Avatar

иргэн 2018-11-21 202.9.43.203

Ер нь ЖДҮ -с гадна олон бонд, хөгжлийн банк, асем, концессын гэрээ гэх мэтчилэн асуудлуудыг бүрэн авч үзэх нь зөв. Энд тэндээс нь цөмөлж хаях гээхийн завсар ийм санаа шургуулж хэрэггүй . Бусад сангуудыг шалгахад ч их юм гарна. Тэгэхээр эдгээр асуудлуудын дүнг нэгтгэн Улсын прокуоро дүгнэлтээ УИХ-д танилцуулах нь зөв. Тэр болтол тэсч үзвэл зүгээр. Наана нь нэг их шудрага царайлгаагаад /хоосон маскнууд/ байх шаардлага эдгээр гишүүдэд даанч байхгүйдээ.

Avatar

Amar 2018-11-21 202.179.26.109

Хамгийн их идэж уусан гарууд тэгээд хэнийгээ шалгах гээд байгаа юм бэ?Айн.Монголчуудыг өөрсөд шигээ тэнэг гэж бодохоо хэзээ болих золигнууд вэ.Айн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж