Үнэт зүйлсээ алдсан иргэд цагдаагийн байгууллагад хандана уу

Хуучирсан мэдээ: 2018.11.21-нд нийтлэгдсэн

Үнэт зүйлсээ алдсан иргэд цагдаагийн байгууллагад хандана уу

Үнэт зүйлсээ алдсан иргэд цагдаагийн байгууллагад хандана уу

НЦГ-ын  Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн цагдаа нар их хэмжээний хохиролтой хулгайн хэргийг илрүүлжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд оршин суух хаягтай иргэний орон сууцнаас үнэт эдлэл хулгайлсан Б гэгч нь хулгайлсан эд зүйлээ “Урт цагаан”-д үйл ажиллагаа явуулдаг алт, мөнгөний ченжид  худалддаг байсан нь шалгалтын явцад тогтоогджээ.

Үүний дагуу цагдаа нар хулгайн эд зүйл худалдан авсан байж болзошгүй ченжийн ажлын байранд шалгалт явуулж 30 орчим хөөрөг, алт, монет болон бусад үнэт эдлэлийг хураан авч, хэргийн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Тэдгээр ченжээс хураасан үнэт эдлэлээс дөрвөн хөөргийг хулгайн  хэрэг үйлдсэн этгээдээс авсныг цагдаагийн байгууллагаас тогтоожээ. Тиймээс бусад эд зүйл хулгайлагдсан байж болзошгүй гэж үзэн хуулийн дагуу хохирогчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байна. Эдгээр эд зүйлсийн дунд таны хулгайд алдсан болон ижил төстэй үнэт эдлэл байвал НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн 90060360 дугаарт хандана уу.

Мөн хууль бусаар үйл ажиллагаа явуулж, хулгайн эд зүйл худалдан авдаг байсан алт мөнгөний дархан, ченжүүдийг саатуулж, үнэт зүйлс хулгайлсан Б нарын хоёр этгээдийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж