Монголын эмч мэргэжилтнүүд олон улсын арга хэмжээнд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2018.11.21-нд нийтлэгдсэн

Монголын эмч мэргэжилтнүүд олон улсын арга хэмжээнд оролцлоо

Монгол Эм Импэкс Концерн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд АНУ-д жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "Liver Meeting" олон улсын сургалтанд Монголын 28 эмч мэргэжилтнийг хамрууллаа.

"ЭЛЭГНИЙ ӨВЧЛӨЛ СУДЛАЛЫН АМЕРИКИЙН ХОЛБОО"-ноос “Liver Meeting” хурлын 1950 оноос хойш жил бүр зохион байгуулсаар ирсэн бөгөөд энэ жилийн “Элэгний хурал” нь 2018 оны 11 сарын 9-13-ны хооронд АНУ-ын Сан Франциско хотод зохион байгуулагдсан юм.

Уг арга хэмжээ нь нэгэн зорилго бүхий эрдэмтэд, эмч нар нэгэн дор цуглаж Гепатологийн чиглэлийн хамгийн сүүлийн үеийн эмчилгээний ололт амжилтыг танилцуулах, туршлага судлах боломжийг олгодог томоохон үйл ажиллагаа юм. Хуралд дэлхийн 120 гаруй орны 9500 гаруй эмч, эрдэмтэн оролцлоо.

Монгол Эм Импэкс Концерн эмч мэргэжилтнүүдийг энэхүү арга хэмжээнд хамруулсан нь эмч мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх томоохон оюуны хөрөнгө оруулалт болсныг арга хэмжээнд оролцогсод онцолж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж