Хөдөлмөрийн үндэсний нам хандив цуглуулж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.21-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн үндэсний нам хандив цуглуулж эхэлжээ

Хөдөлмөрийн үндэсний нам хандив цуглуулж эхэлжээ

Хөдөлмөрийн үндэсний намаас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2018.11.21/ мэдээлэл хийлээ. Тус намын дарга Б.Найдалаа “ЖДҮ-ийн зээл, 60 тэрбумын хэрэг гэж эрх баригчид хоорондоо тэмцэлдэж байгаа боловч Монгол Улсыг бодож байгаа нэг ч хүн 76 дотор алга. Тиймээс бид ууртай байна. Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар ЖДҮХС-тай холбогдсон хүмүүстээ хариуцлага тооцож чадахгүй байна. Ерөнхийлөгчийн энэ сантай холбогдсон баримт нь байна. Мөн хүүгийнхээ хар тамхитай холбогдсон хэргийг прокуророос татуулсан гэсэн. Тиймээс Ерөнхий сайд албан тушаалаасаа татгалзах хэрэгтэй. УИХ тар. Ерөнхийлөгч ч хариуцлагаа хүлээ гэж шаардаж байна” гэлээ.

ХҮН-ын Удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд “МАНАН-гийн тогтолцоог зайгаа тавихыг шаардаж байна. Бид залуучуудад хандаж хуучин улс төрийг халахыг уриалж байна” гэв.

ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга “ХҮН Монгол төрийг бузарлаад байгаа энэ хүмүүсийг зайлуулахаар үйл ажиллагаагаа тууштай эхлүүлээд байна. Бид дэмжигчдийн хуудас нээсэн. Энэ хуудаст та бүхнийг овог нэрээ бичээд нэгдэхийг уриалж байна. Бид хуулийн дагуу тэмцэнэ. Бидний энэ тэмцэлд хандив хэрэгтэй. Бид хандиваа сар бүр нээлттэй мэдээллэх болно” гэлээ.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж