Хуучирч муудсан эд зүйлсийг цоо шинэ мэт болгох санаа

Хуучирсан мэдээ: 2018.11.21-нд нийтлэгдсэн

Хуучирч муудсан эд зүйлсийг цоо шинэ мэт болгох санаа

Хуучирч муудсан эд зүйлсийг цоо шинэ мэт болгох санаа

Хүмүүс өдөр тутам хуучирч муудсан эд зүйлсээ дахин сэргээх боломжгүй боллоо хэмээн хаяж байдаг. Харин та эдгээр аргыг ашиглан, хялбар аргаар, бараг хаяхаар шийдээд байсан эд зүйлсээ сэргээн засварлаарай. Үүнийг хэрэгжүүлэхэд тусгай багаж, бодис огт хэрэг болохгүй, мөн гэрийн нөхцөлд, хэн ч хэрэгжүүлж болох давуу талтай юм.

МОДОН ТАВИЛГАН ДЭЭРХ СЭВ, ЗУРААСЫГ МАЙОНЕЗ АШИГЛАН АРИЛГАХ

Модон тавилгын гадаргуу зурагдахаараа ингээд цагаан өнгөтэй болчихдог шүү дээ. Харин сэв гарсан хэсэгт нь бага зэрэг майонез түрхэж, зөөлөн алчуураар арилтал нь зүлгээрэй. Түүнчлэн модон тавилгын цуурч, зураас гарсан хэсгийг ч энэ аргаар арилгаж болно. Дараа нь цэвэр алчуураар модон тавилгынхаа гадаргууг цэвэрлээрэй.

НҮДНИЙ ШИЛИЙГ ШҮДНИЙ ООГООР ЦЭВЭРЛЭХ

Нүдний шил зурагдахаараа юм харахад ч хэцүү болчихдог. Харин зурагдсан хэсэгт нь та бага зэргийн шүдний оо түрхэж, зөөлөн алчуураар арчаад, усаар угаасны дараа зурагдсан зүйлс арилж, шинэ мэт л болох болно. Түүнчлэн гар утас болон бугуйн цагны дэлгэцийг ч энэ аргаар цэвэрлэх боломжтой. Гэхдээ оогоо арилгахдаа усаар угаах бус чийгтэй алчуур эсвэл салфеткаар цэвэрлэхийг анхаараарай.

ЗЭС ЭДЛЭЛИЙГ ГИЧЭЭР ЦЭВЭРЛЭХ

Зэс эдлэлийн гадаргууг цэвэрлэхдээ нунтаг гич хэрэглэж болно. Үүний тулд зэс эдлэлийнхээ гадаргууд бага зэргийн гич түрхээд, хэсэг хугацаанд байлгасны дараа чийгтэй алчуураар үрэхэд л хангалттай.

НААДАГ ЗУРГИЙН ҮЛДЭГДЛИЙГ ЦЭВЭРЛЭХ

Гэрийн чинь тавилга дээр иймэрхүү наалддаг зургуудыг хэн нэгэн наачихсан, яаж ч хичээгээд арилгаж чадахгүй бол майонезыг хэрэглээд үзээрэй. Ер нь майонезыг зөвхөн хоол, салатанд хэрэглэнэ гэсэн хууль байхгүй шүү дээ. Наадаг зургийнхаа дээр майонез түрхэж, 15-30 минут байлгасны дараа чийгтэй алчуураар бага зэрэг үрэхэд л тун амархан арилчихна.

ХҮҮХДИЙН ЦАЦЛАГА БУЮУ ТАЛЬК

Утасны дэлгэцэн дээр гарсан зураасыг арилгах өөр нэгэн арга бол хүүхдийн цацлагыг хэрэглэх юм. Талькыг бага зэрэг устай хольж, зуураад утасныхаа дэлгэцэн дээр түрхэж, даавуугаар үрээрэй. Дараа нь цэвэр алчуураар талькыг хамж авна. Энэ арга нь гүн тогтсон зураасыг арилгахгүй ч жижиг, хөнгөн зурааснуудаас утасны тань дэлгэцийг бүрэн арилгах чадалтай юм.

ШИЛ, ТОЛИН ДЭЭРХ ЗУРААСЫГ ХУМСНЫ ЛАК АШИГЛАН АРИЛГАХ

Энэ аргыг хэрэгжүүлэхээс өмнө шил, толины гадаргууг сайтар арчиж цэвэрлээрэй. Дараа нь зурагдсан хэсгүүд дээр хумсны будгийг жигд түрхээд, нэг цаг байлгасныхаа дараа хөвөнд ацетон шингээн, арчиж аваарай.

САВХИН ЭДЛЭЛИЙГ СОНГИНООР ЦЭВЭРЛЭХ

Сонгиныг таллаж хуваагаад бохирдсон савхин эдлэлийнхээ гадаргууг үрсний дараа зөөлөн алчуураар арчиж, цэвэрлээрэй. Савхин эдлэл тань шинэ мэт л гялалзах болно.

ХУВЦАСНЫ ТОЛБЫГ ҮСНИЙ ЛАКААР АРИЛГАХ

Таны хувцсан дээр нүүрний будгаас болж толбо тогтсон бол үсний лак цацаж, салфеткаар бага зэрэг үрснийхээ дараа гараар угаагаарай. Энэ аргаар хувцсан дээр тогтсон хумсны будгийн толбыг хүртэл арилгах боломжтой юм. Хэрвээ толбыг арилгахад хэцүү байвал салфетканы оронд шүдний сойзоор ч үрж болно.

ХҮҮХДИЙН ШАМПУНИАР НҮДНИЙ ШИЛИЙГ ЦЭВЭРЛЭХ

Нүдний шилэн дээр гарсан зураасыг цэвэрлэх өөр нэгэн арга бол хүүхдийн үсний шампунь юм. Шилний гадаргууд хүүхдийн шампунийг бага зэрэг түрхээд, үрээрэй. Дараа нь шилийнхээ гадаргууд салфеткаар арчиж цэвэрлэнэ.

ТАМХИНЫ ҮНСЭЭР МОДОН ЭДЛЭЛИЙН СЭВИЙГ АРИЛГАХ

Модон тавилгынхаа гадаргууг шинэ мэт болгох бас нэг арга бол тамхины үнсийг ашиглах юм. Тамхины үнсийг бага зэрэг устай хольж, зуурмаг болгоод модон тавилгын гадаргуу дээр гарсан сэв, зураасан дээр түрхэж, үрээрэй.

ГУАШНЫ ТОЛБЫГ АРИЛГАХ

Масло болон угаалгын нунтгийг адил хэмжээтэйгээр хийж холиод, хувцсан дээр тогтсон гуашны толбо дээр түрхэн, шүдний сойзоор үрээрэй. Дараа нь 10-20 минут хүлээгээд, хувцсаа угаахад толбо бүрэн арилсан байх болно.

Эх сурвалж: Brightside.me

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж