Миторюү Т.Төрболд тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэв

Хуучирсан мэдээ: 2018.11.21-нд нийтлэгдсэн

Миторюү Т.Төрболд тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэв

Миторюү Т.Төрболд тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэв

Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё өндөрлөхөд тав, зургаан өдрийн барилдаан үлдсэн. Дээд зиндаанд аваргууд бүгд өнжсөн энэ үед комүсүби Такакэйшёо есөн даваа, нэг унаатай тэргүүлж байгаа. Түүний араас найман даваатай дөрвөн бөх бөгөөд манай бөхчүүд  багтаагүй байна.

 

Тэгвэл энэ удаа жюүрёод монголчууд хэрхэн барилдаж байгаа мэдээллийг хүргэе. Жюүрёод сайн барилдсан бөхчүүд дээд зиндаанд дэвшин барилдана.

 

Жюүрёод 10 өдрийн дараах байдлаар найман даваатай Терүцоюёши, Энхо нар тэргүүлж байна. Манай бөхчүүдээс Миторюү Т.Төрболд долоон даваа, гурван унаатай болж, тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж эхэллээ. Мөн Азүмарюү С.Тодбилэг, Дайшёохо Р.Шижирбаяр нар тав, Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар гурав даваатай башёг үргэлжлүүлж байна.

 

Кюүшюү башё өнөөдөр 11 дэх өдрөө үргэлжлэн явагдах бөгөөд башёгийн түрүү бөхчүүд ирэх ням гаригт тодорно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж