АНУ-ын реппер Cardi B ээждээ Нью-Йорк хотноо тансаг амины орон сууц авч өгснөөр өөрийн хүүхэд насны мөрөөдлөө биелүүллээ хэмээн өчигдөр /2018.11.20/ инстаграм хуудсандаа бичжээ.
“Би энэ мөчийг маш удаан хүлээн, мөрөөдлийнхөө төлөө шаргуу зүтгэсний эцэст биелүүлж чадлаа” хэмээн бичсэн байна. Өнгөрсөн жил тэрбээр нэгэн байшинг ихэд сонирхож байсан ч хэтэрхий үнэтэй байсан тул худалдан авч чадаагүй ажээ. Инстаграм хуудсандаа бичсэн нийтлэлдээ тэрбээр ээждээ худалдан авсан байшингийнхаа дотор талыг ч харуулсан байна.
Cardi B буюу Белкалис Алманзарын хувьд 2018 он амжилт бүтээлээр дүүрэн жил болж байна. Тэрбээр энэ жил АНУ-ын хөгжмийн жагсаалтад хоёр удаа дуу нь тэргүүлсэн анхны эмэгтэй реппер болсон төдийгүй “Fashion Nova” брендээр өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт /2018.11.15/ өөрийн загварын коллекцоо танилцуулжээ. Үүнээс гуравхан цагийн дараа түүний коллекцид багтсан бүх хувцас нь зарагдаж дууссанаар Cardi B нийт 10.8 сая ам.долларын ашиг олсон юм. Мөн 2018 онд түүнийг “Times” сэтгүүлийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэгээр нэрлэж байв. Түүний 2015 онд анх дебют хийсэн цомог болох “Invasion of Privacy” нь ч бас ихээхэн амжилтыг олж байсан. Харин сэтгэл хөдлөл ихтэй, хэлэх гэснээ шулуухан хэлчихдэг түүнийг үзэн ядах хүмүүс олон байдаг аж.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ