Ахмад шүүгчид Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй байхыг шаардав | News.MN

Ахмад шүүгчид Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй байхыг шаардав

Хуучирсан мэдээ: 2018.11.21-нд нийтлэгдсэн

Ахмад шүүгчид Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй байхыг шаардав

Ахмад шүүгчид Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй байхыг шаардав

“Монголын шүүхийн ахмадуудын холбоо”-ноос УИХ, Засгийн газарт мэдэгдэл хүргүүлэх талаар өнөөдөр /2018.11.21/ мэдээлэл хийлээ.

Монголын шүүхийн ахмадуудын холбооны гишүүн Д.Гансүх “Засгийн газрын санаачилгаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Засгийн газрын шийдвэр түүнийг хэрэгжүүлэх төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны байгууллагын хийж буй үйл ажиллагаа шүүхийн хяналтаас гарах төсөл УИХ-ын намын бүлгийн хуралдаанаар хэлэлцэгдээд УИХ-аар хэлэлцүүлэх шатанд явагдаж байна.

Энэ талаар Монголын хуульч, эрдэмтэд, судлаачид Монголын ард түмний язгуур эрх ашгийг зөрчсөн, шүүх эрх мэдлийн бие даасан байдалд нөлөөлж буй гэсэн үүднээс энэ төслийг УИХ-аар оруулах шаардлагагүй гэх байр суурийг олон нийт илэрхийлж байна.

Монголын ахмад хуульчид бид нар тэр бүр хуулийн өөрчлөлтөд оролцоод байдаггүй ч зайлшгүй шүүхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах шүүхэд гомдол гаргах, Үндсэн хуульд заасан язгуур эрхийг зөрчиж байгаа тул ахмад хуульчдын зүгээс дуу хоолойгоо өргөж байна.

Монголын шүүхийн ахмадуудын холбооноос УИХ-д хуулийн нэмэлт өөрчлөлт оруулахгүй байх талаар мэдэгдэл гаргасан. Энэ хуулийн төсөл нь цаанаа төрийн захиргааны байцаан шийтгэх хууль, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хэргийн харьяаллын захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулиар зохицуулах журамтай.

Ийм учраас цаад агуулгаар Засгийн газар болон түүний шийдвэрийг хэрэгжүүлсэн захиргааны байгууллагын шийдвэр, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр шүүхийн хяналтаас гарах нөхцөл байдал үүсч байна. Иргэдийн шүүхэд хандах эрх, ардчилсан нийгмийн мөн чанарыг үнэгүйдүүлж байна. Шүүхийн бие даасан хараат байдалд нөлөөлж засаг төрийн байгууллагыг дураар аашлах боломж олгосон гэж үзэж буй юм.

Цаашилбал эрх зүйт төрийн амлалтаас ухарч хүний эрхийг зөрчиж, засаг төрийн шийдвэр хяналтгүй болох, монгол түмний язгуур эрх ашигт нөлөөлсөн асуудал болж байна. Иймээс Монголын ард түмний язгуур эрх ашигт хохирол учруулахаар ийм болчимгүй шийдвэр гаргахгүй байхыг Монголын ахмадуудын шүүхийн холбооноос шаардаж байна” гэж ярилаа.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-11-21 64.119.24.149

Эсэргүүцээд байгаа шалтгаан нь юу юм бол оо. Засгийн газар ард түмний өмчийг хамгаалах үүрэгтэй. Уул уурхайн баялагийг 30 гэр бүл эзэмших ёстой юм уу. Бүх орд газрын лицензийг цуцалж, олгохдоо нарийн хяналтад оруулах. Нэн түрүүнд байгал орчны нөхөн сэргээлттэй холбоотой барьцаа хөрөнгө байршуулах г.м. арга хэмжээ аваасай. Хэдэн нутгийн иргэд тэмцээд дийлэхгүй байна ш дээ. Хуулийн өөрчилтийг зөв гэж бодож байна.

Avatar

зочин 2018-11-21 103.9.88.162

49 хувийн ахмадын холбооныхон байх аа

Avatar

Зочин 2018-11-21 124.158.111.6

Эрдэнэтийн 49 хувийн хулгайч нарыг хамгаалсан мэдэгдэл хийсэн байна.

Avatar

Зочин 2018-11-21 202.72.245.194

49% ТӨРД АВЧИХБАЛ МӨНГӨ ОНОГДОНО ГЭСЭН ИРГЭДИЙН ГЭНЭН ТЭНЭГЛЭЛ ДЭЭР ТОГЛОЖ ДАХИН ХЭЗЭЭ Ч ЖДҮ МЭТИЙН ХУЛГАЙ НЬ ИЛРЭХГҮЙ ХУУЛЬТАЙ БОЛООД ХУЛГАЙГАА ДУРААРАА ХИЙХ НЬ Л ДЭЭ

Avatar

зочин 2018-11-21 202.21.111.10

Энэ хуулийг өөрчилбөл ялсан намын Засгийн газар нь ямар ч хяналтгүй болж хуулиар хамгаалуулан хууль бус шийдвэрүүдийг гаргах болно. Ард түмнийг хууль цаазгүйгээр дарангуйлах дарангуйллын систем рүү шилжих байх да. Шүүгчид болон хуульчид үүнийг анхаарч байгаа биз

Avatar

Зочин 2018-11-21 66.181.167.191

хүүе усан толгой шүүгч нар гэдэг юм .хэн нэгэн шүүгчид юм уу.ккк

Avatar

Эрдэнэтийг луйварт алдахаас сэргийлсэн хууль 2018-11-21 202.21.100.210

УИХ- ба ЗГ-н шийдвэр адилхан гарсан тохиолдолд захиргааны хэргийн шүүх хянахгүй гэж хуулийн төсөл боловсруулна гэдгийг та нар ойлгохгүй ямар санаа бодолтой хэний далгавар биелүүлэх гэж эсэргүүцэл үзүүлээд байна. Насны намар боллоо өчүүхэн үлдэх амьдралаа эх орон ард түмнийхээ эрх ашигийн төлөө амьдарвал зүгээр шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж